logo
Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна

Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна

2021/03/02

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай захирамж бий. Уг захирамжинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажил хариуцсан хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэгжүүлсэн.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд бүтээн байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгах ажлыг тогтмол хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.

Энэ удаа дүүргийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтын явцад эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тоглоомын талбай, тохижилтын ажлуудыг бүртгэж, хариуцсан СӨХ, аж ахуйн нэгжүүдэд яаралтай засварлаж, аюулгүй болгох талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш