logo
Гэрийнхээ хайрын буланг өнгөлөг байлга

Гэрийнхээ хайрын буланг өнгөлөг байлга

2011/12/01
Эртний Хятадууд агаар, усыг энергийн эх булаг болдог гэдэгт итгэж хvрээлэн байгаа орчинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалдаг байжээ. Айл бvхэнд хайрын булан байдаг бөгөөд тvvнийгээ тэтгэж байхад дараахь хэдэн зvйлийг онцгойлон анхаарах ёстой гэнэ. -Толь энергийн тусгал болж байдаг. Сайн муу энергийн аль аль нь толинд тусаж байдаг учир маш цэвэрхэн байх ёстой. Мөн ан цав суусан шил толь гэрт байх нь муу энергийг vvсгэдэг. Толины эгц өмнө, эсвэл доор нь хэзээ ч унтаж болохгvй. -Салхины хэмнэл. Гэртээ хvчтэй салхи нэвт шувт оруулахын хэрэггvй. Ер нь хэтэрхий чанга ширvvн хэмнэлтэй орчноос таатай энерги ялгардаггvй байна. Vvнд хөгжим болон таны хөдөлгөөний хэмнэл ч хамаатай.-Ус гэрт байвал орчинг цэвэрлэж байдаг аж. Таны гэрийн ойролцоо гол горхи, нуур байхгvй бол гэртээ аквариумтай байвал зvгээр. Гэхдээ ямагт цэвэрхэн байх хэрэгтэй. Эсвэл нуур далай, усан оргилуурын зураг байсан ч болно.-Хайрын амьдралд гэрэл ихээхэн нөлөөтэй. Vvнд мэдээж голлох vvргийг лаа гvйцэтгэнэ. Энэ нь гэрэл гэгээ гаргах гэхээсээ илvvтэй сайн энерги ялгаруулдаг байна. Харин хайрын билэгдэл болдог цэцэгс орчинг чимэглэхээс гадна сайн энерги ялгаруулдаг байна. Эдгээрээс гадна хамгийн ихээр анхаарах зvйл нь бол өнгө. Гэрийнхээ хайрын буланг аль болох өнгөлөг байлгавал гэр бvлийн уур амьсгал дулаан байдаг гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш