logo
Дунд суудлын хуралдаан болно

Дунд суудлын хуралдаан болно

2011/12/01
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн  зарим заалт  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчсөн талаар мэдээлэл ирүүлсэн билээ. Үүний дагуу  маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд хийхээр товложээ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш