logo
Энэтхэгийн засгийн газрын гишүүн авлигын хэргээсээ болж алгадуулжээ

Энэтхэгийн засгийн газрын гишүүн авлигын хэргээсээ болж алгадуулжээ

2011/12/01
Авлига, хээл хахуулийн хэрэгт нэр нь холбогдоод байгаа Энэтхэгийн хөдөө аж ахуйн сайд Шарадыг Паварыг олны өмнө гарч ирэхэд нь сонгогч Харвиндер Синг нүүр рүү нь цохижээ.  Харвиндер хоол хүнсний үнэ өсч, улс төрчдийн авлига, хээл хахууль газар авч байгаад бухимдсан нь энэ байжээ. Тэрээр жижиг тонгорог хутга гаргаж ирэн Хөдөө аж ахуйн сайд руу дайрч “Та нар бүгд хулгайч. Авлига авсан чинь үнэн биздээ. Муу сайн луйварчид гэж орилсон байна” байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Харвиндерийг байцаахаар түр саатуулах байр руу авч явсан байна. Энэтхэг нь ардчилсан орон тул эрх баригч, хууль тогтоогчид руу дайрч довтлох нь энгийн үзэгдэл байдаг. Иймэрхүү үзэгдэл голдуу үнийн хөөрөгдөл болсон, авлига, хээл хахууль замаа алдсан, шударга бус байдал газар авсан буюу нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн үед тохиолддог байна. Энэтхэг нь парламентын засаглалтай, олон намын системтэй холбооны улс юм. Энэтхэгийг дэлхийн хамгийн том ардчилал буюу хамгийн их хүн амтай ардчилсан орон гэдэг. Дээд буюу Ражя Саба доод буюу Лок Саба гэсэн 2 танхимтай парламентын системтэй. Албан ёсны бүртгэлтэй 6 үндсэн намтай. Орон нутагт 40 гаруй жижиг намууд үйл ажиллагаа явуулдаг байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш