Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.
Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллалаа.
"Ковид"-ын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн “Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэх”-ийг уриаллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ