Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тарвага амьдрах боломжтой. Олон жил дараалан бүлийн хэвийн үржил, нөхөн төлжилтийг тооцолгүй эрчимтэй агнасан, тархац нутгийн зарим хэсэгт газар тариалан эрхэлсэн, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сийрэгжүүлэх агналт, устгал их хэмжээгээр хийсэн, тархац нутгийн дийлэнх хэсэгт ган болж, тарга тэвээрэг муу авч өвөлжихөд шаардлагатай өөхөн давхаргаа хуримтлуулж чадаагүй зэрэг нь тарваганы тоо толгой буурах, тархац нутаг хумигдах үндсэн шалтгаан болдог байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба