logo
Хоолой руугаа 22 хутга хийн дээд амжилт тогтоожээ

Хоолой руугаа 22 хутга хийн дээд амжилт тогтоожээ

2011/12/02
2011 гиннесийн дээд амжилтаас бид цувралаар явуулж байгаа билээ. Энэ удаад төмөр залгигчдын дээд амжилтаас сонирхуулья. Английн өвөрмөц авьяастай, зоригтой Томас Блакторн гэдэг залуу хамгийн хүнд жинтэй техникийн багаж хоолойдоо залгиж дээд амжилт тогтоох тэмцээнд оролцжээ. Тэрбээр 38 кг хүнд жинтэй, автозамын освальт хагалдаг цахилгаан өрмийг амандаа хийж, зөвхөн шүдээрээ 3 секунд барьсан  байна. Тэрбээр урд нь 5 кг жинтэй 25 мм өргөнтэй цахилгаан өрөм залгиж байжээ.
Энэтэхэгчүүд юугаараа дутахав. Кишан Валая нэртэй эрхэм нэг дор 22 хутга хоолой руугаа хийж, нэг нэгээр нь сугалж гаргаж ирэн нэг дор хамгийн их хутга залгисан  дээд амжилт тогтоосон байна.
Германы уран жолоодогч Ронни Вечселбергер хурдтай ирж, 2 машины дундуур машинаа зогсоолд тавьжээ. Хойд машин болон өөрийнх нь машины хоорондын зай ердөө 26-хан см байжээ. Урдны дээд амжилтыг Хятадын жолооч 50 см-аар тогтоогоод байсан юм байна.
Шведийн иргэн Эрик Сидемэн,  Вольво 720 хуучин машинаар хажуугийн 2 дугуйн дээрээ явж, цонхоороо лааз шүүрсэн байна. Тэрээр 2 минутанд 15 лаазыг машиныхаа цонхоор шүүрч дээд амжилт тогтоосон байна.  
Бразил мэгтэй биедээ хамгийн их гархи зүүж, биенийхээ арьсыг хамгийн олон цоолсөн буюу 4 мянган зүүлт гархи зүүсэн эмэгтэй номинацид дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Түүний энэ үйлдэлд зарим хүмүүс дургүйцдэг боловч тэрээр урлаг гэдэг утгаар нь хүмүүс хүлээж аваасай гэж найддаг байна. Тэрээр баруун гарныхаа арьсыг цоолж, утсаар сүвлэсэн бөгөөд утас нь татагдаж байсан байна. Бага зэргийн өвдөлт нь түүнд гоё мэдрэмж төрүүлдэг болохыг ярьсан байна. Тэрээр цоорхой хэлэн дундуураа төмөр болон чигчий хуруугаа шургуулж зохион байгуулагчдыг алмайруулсан байна.
Францын дугуйчин усан дотор нэг ч амьсгаа авалгүй дугуй унаж, дээд амжилт тогтоох  оролдлого хийжээ. Энэ төрлийн дээд рекорд 619 метр байдаг бол Франц Дугуйчин 702 метр замыг усан дотор 2 минутанд нэг ч амьсгаа авалгүй туулан дээд амжилт тогтоожээ. Хүйтэн усанд дугуй унаж зүрхэнд ачаалал өгөх нь хүчилтөрөгчийн гадагшлах хурдыг энгийн үеийнхээс 5 дахин нэмэгдүүлдэг учир бүр хүн байдаг байна. Удаан амьсгаагаа түгжих нууц нь зүрхний цохилтоо удаашруулж хянахад оршдог. Мөн сэтгэлзүйгээ маш сайн удирддаг байх ёстой юм байна.
Толгой дээрээ хамгийн удаан олон удаа эргэсэн дээд амжилтын эзнээр Германы брэкчин Дени Кимото тодорчээ. Толгой дээрээ эргэх буюу зарим нэг нь шал цэвэрлэх бүжиг ч гэдэг урлаг нь тэнцвэр, тэвчээр шаардсан бүжгийн төрөл  юм.  Дени Кимото Германдаа хэд хэдэн тэмцээнд оролцож түрүүлж байсан бөгөөд энэ удаа минутанд 62 удаа бүтэн эргэж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Шведийн иргэн Хенрик Сеглстром амандаа шатах бодис балгаж байгаад өндөрт байгаа 2.6 метр бай руу галаар үлээж дээд амжилт тогтоосон байна. Удаашруулсан бичлэгээс үзэхэд түүний үлээсэн гал 3 метр өндөрт хүрсэн байжээ. 
Японд болдог Дэлхийн дээд амжилт тогтоох тэмцээнд Мегуми Сузуки охин 30 секундэнд 162 удаа дээсэн дээр үсэрч дэлхийн хамгийн хурдан дээсчин  болохоо харууллаа.
Рубик шоо эвлүүлэхэд тусгай томьёо хэрэглэгддэг. Инженерүүд SAMSUNG утсыг Рубик шоо эвлүүлдэг роботтой холбож програмчилснаар робот шоог 5 секундэнд эвлүүлж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Шоо эвлүүлэх дээд амжилтыг Австрали хүү Феликс Земдегс 6.24 секундын амжилтаар эзэмшдэг байна.    
Бие хамгаалах урлагаар хичээллэдэг бат бөх шилбэтэй нэгэн эр минутанд 23 бейболын цохиурыг шилбээрээ өшиглөж хугалсан байна. Уг нь 30 цохиур хугалах гэж оролдсон ч 7 нь хугаралгүй үсрээд явсан байна. Түүний шилбэний  арьс хууларч, шалбарснаас өөр ноцтой гэмтэл аваагүй байна.
Жером Бетум 3.21метр өндөр бартаан дээр мотоциклоор харайж гаран дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Францын алдарт автомашин үйлдвэрлэгч Рено компанийн мэргэжилтнүүд  нэг дор 16 машиныг хажуугийн 2 дугуйн дээр нь явуулан дэлхийн хамгийн олон машин 2 дугуйн дээрээ явсан дээд амжилт тогтоосон байна.
Shuum.mn 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш