logo
Грект туслахаар боллоо

Грект туслахаар боллоо

2011/12/02
Грект ээлжит найман тэрбум еврогийн тусламж үзүүлэх хоёр дахь шийдвэрээ Европын групп гаргасан тухай тус группын дарга, Люксембургийн Ерөнхий сайд Жан-Клод Юнкер мэдээллээ. Энэ мөнгийг өнгөрсөн оны тавдугаар сард баталсан 110 тэрбум еврогийн хэмжээтэй еврогийн бүсийн болон Олон улсын валютын сангийн хямралын эсрэг анхны хөтөлбөрийн хүрээнд гаргаж байна. «Мөнгийг 12 дугаар сарын дундуур өгнө» гэж Юнкер хэлжээ.
Грект засгийн газар нь солигдож, шинэ Ерөнхий сайд Лукас Пападимос улсын зардлыг багасгах талаар еврогийн бүсийн болон ОУВС-гийн бүх болзлыг биелүүлэхээ амласны дараа тусламж үзүүлэх боломж нээгдсэн билээ.
Европын групп анхны удаа өнгөрсөн 10 дугаар сарын дундуур Грект энэ мөнгийг өгөх шийдвэр гаргасан боловч тус улсын засгйин газрын хямралаас болоод тусламж үзүүлэх асуудлаа эргэн авч хэлэлцэхэд хүрчээ. Одоо Грек ОУВС-гийн дэмжлэгийг авах үлдээд байна.
Тэрчлэн Европын групп Ирландад Европын хямралтай тэмцэхэд зориулсан тусламжийн ээлжит багц болох 8,5 тэрбум еврог олгох шийдвэр гаргажээ. Энэ улс төсвийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж буйг Европын групп онцлон тэмдэглэсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш