Норвегийн нийслэл Осло хот болон Утойя аралд террорист ажиллагаа үйлдсэн Андерс Брейвикт эрүүл мэндийн үзлэг хийж дуусчээ. Түүнийг сэтгэцийн хувьд эрүүл бус, эрүүл мэндийн байдлаар шүүгдэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Сэтгэл мэдрэлийн эмч нар 32 настай Андерс Брейвикийг сэтгэцийн хувьд эрүүл бус гэдэг талаар санал нэгдсэн учир 77 хүний амийг бүрэлгэсэн хэргийн сэжигтэн тэрбээр албадан эмчилгээ хийлгэх боллоо. Ердийн нөхцөлд эмнэлгийн тайлан 50-70 хуудас болдог бол Брейвикийнх 240 хуудас болсныг лхагва гарагт нийтэлжээ.
Андерс Брейвик долдугаар сарын 22-нд Норвегид террорист хоёр ажиллагаа үйлдэж, 77 хүний аминд хүрсэн билээ. Эхлээд тэрбээр Ослогийн засгийн газрын хороололд дэлбэлэлт үйлдэж найман хүний амийг хороосон. Дараа нь Утойя арал дахь залуучуудын лагерьт 69 хүнийг буудан хороожээ. Гэмт хэрэгтэн өөрөө баривчлагдсан цагаасаа хойш буруугүй гэдгээ мэдэгдэж, хийсэн алхмаа хэрцгий үйлдэл боловч зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан гэжээ. Тийнхүү террорист Европыг цагаачлалд хэт либерал ханддаг хандлагыг «нойрноос сэрээх» бодолтой байсан гэнэ.
Үүний сацуу Андерс Брейвик олон нийтэд учир утгагүй үгс нэг бус удаа хэлжээ. Жишээ нь, өөрийг нь Норвегийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар томилж, тус улсын Засгийн газрыг огцруулахыг шаардсан байна. Гэхдээ шинжээчид гэмт этгээдийг өвчтэй гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд өмгөөлөгчдийнх нь бодож олсон арга гэж үзэж байгаа ажээ.
З.Амгалан