Ц.Тувааныг дэмжигч АН АНУ-ын “DCI Group” гэх лобби фирмтэй 2021 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авах гэрээ байгуулсан мэдээлэл цацагдсан. Уг фирм нь АНУын Бүгд найрамдах намын сонгуульт ажлууд болон улс төрийн компанит ажлуудад идэвхтэй оролцдог байгууллага аж. Олон улсад мэдээлэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж компанит ажил хийхээр гэрээ байгуулсан гэжээ. Тэгвэл уг асуудлаар гишүүд юу гэж хэлснийг онцлон хүргэе. М.Оюунчимэг: Ц.Туваан гишүүн ээ, таныг лобби бүлэг бий болгох 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэдэг талаар гаднын хэвлэлүүд ингэж худлаа мэдээлэл цацаж байна гэдэг ноцтой асуудал. Сая та 50 мянган ам.долларын байтугай 5 ам.долларын ч гэрээ байгуулаагүй гэж байна. Үүнийг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хүний хувьд хариуцлагатай мэдэгдэл гэж харж байна.
Гэтэл олон улсын хэвлэлээр ийм мэдээлэл гаргаж байгаа нь Монгол Улсын улс төрийн намын дотоод хэрэгт оролцож байгаагаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдож байна. Цаашлаад Монгол Улсын бие даасан байдалд нөлөөлнө. Ц.Туваан гишүүний хэлсэн үгэнд итгэж байна. Ц.Мөнх-Оргил: Сонгууль будлиулах гээд байна гэж яриад байна. Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадаад, дотоодод үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан гэдэг даргатай АН-тай дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно" гэсэн заалт бий.
Энэ гэрээ чинь энэ заалттай яаж нийцэж байгаа юм бэ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа. Г.Дамдинням: УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд АН-ын дарга, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АНУ-ын лобби компанитай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар 50,000 ам. долларыг зөвлөх үйлчилгээний 100,000 ам. долларыг хэвлэлийн төлбөрт өгнө гэсэн утга бүхий хоёр сарын хугацаатай хэрэгжих гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд байгуулсан талаар мэдэгдлээ. Энэ бол маш ноцтой асуудал. Тусгаар улсын сонгуулийн үйл ажиллагаанд гадаадын компанийг оролцуулах нь Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. АНУ-ын ерөнхийлөгч Трамп Оросоос ийм төрлийн тусламж авсан асуудлаар шалгагдаж байсан.
АНУ-ын хууль зүйн яамны албан ёсны цахим хуудсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН, Х. Баттулга нарт дэмжлэг үзүүлэх тухай АН-ын дэд дарга Ц.Туваан, Америкийн DCI лобби компанийн гүйцэтгэх захирал Douglas Goodyear нарын гарын үсэгтэй гэрээ байна. АНУ-ын хуулиар Лобби компаниуд нь Конгрессынхээ хатуу хяналтад байдаг бөгөөд бүхий л үйл ажиллагаагаа ил тод тайлагнах зарчимд суурилдаг. Энэ асуудлыг болон нэр холбогдсон хүмүүсийг маш сайн шалгах шаардлагатай. Ц.Мөнхцэцэг: АНУ-ын нэгэн сайт дээр Ерөнхийлөгчийн АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад гэрээ хийсэн тухай бичиг баримт гарлаа. Хэрэв үнэн бол хууль зөрсөн үйлдэл. Гишүүд бид хуулийн дагуу ажиллаж байж Монголын ардчиллыг авч явна. Гишүүд уг асуудлаар шалгах шаардлагатай гэж үзсэн юм. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Би 50 мянган ам.доллар байтугай 5 ам.доллар ч хүнд төлж юм хийлгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. АН тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх" хэмээн тайлбарласан юм. Б.Лхам