logo
БНСУ-ын Засгийн газрын 4,5 сая ам.доллараар Женко Х.Баттулгын охин Б.Намуун тансаглаж байна

БНСУ-ын Засгийн газрын 4,5 сая ам.доллараар Женко Х.Баттулгын охин Б.Намуун тансаглаж байна

2021/04/23

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хүрээнд БНСУ-тай албан уулзалт хийж явсаар өөрийн охин Б.Намууны тэргүүлдэг ТББ-д 4.5 сая ам.долларын төсөл авч өгсөн. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих энэ ТББ нь хотын захиргааны шинэ байранд орж 2 улсын нэрээр орж ирсэн 4.5 сая ам.доллараар тансаглаж суух гэж байна. Тодруулбал Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокийн 1,000 мкв бүхий талбайд “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” үйл ажиллагааг явуулах нь шүүмжлэл дагуулж байна. 

Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, Монгол Улсын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байна. Энэ ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүнээр Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун ажилладаг юм байна.

Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв байгуулах төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө хөөцөлдөж байж хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4.5 сая долларын хөрөнгө оруулалтыг БНСУ-ын Засгийн газраас гаргаж байгаа гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл Монгол төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охин, хүргэн нартаа  давуу эрх олгож, залуучуудын ажлын байрыг булааж хувийн төрийн бус байгууллагаараа мөнгө угаах гэж байна уу? Үүнд хэн, хэрхэн хяналт тавьж вэ? 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш