Одоогоос таван сарын өмнө Монгол улсын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Хөгжлийн банк байгуулагдаж байсан билээ. Тэгвэл тус банк өнөөдөр 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche банк, HSBS банкуудтай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Олон улсын зах зээлд ийм хэмжээний бонд гаргаж байсан туршлага манай улсад байхгүй бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд чухал үйл явдал болж байна хэмээн ёслолын ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Энэ бол эдийн засгийн өсөлтөд түлхэц, хурд өгөх үйл ажиллагаа хэмээгээд , Монгол улс бол найдвартай түнш болж байгаагийн илэрхийлэл ч юм гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа. Түүнчлэн бидний хүсэн хүлээсэн их бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад энэ хөтөлбөр жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд итгэл, зүтгэл гарган ажилласан Монгол улсын Хөгжлийн банкны хамт олон болон хамтран ажилласан гадаад, дотоодын бүх байгууллагад талархал дэвшүүллээ.
Монгол улсын Хөгжлийн банкны гаргаж буй бонд нь Монгол улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гарч байгаа анхны бонд болж байгаа юм байна. Хэдийгээр олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл, байдал тааламжгүй үе таарсан ч Монгол улсын Хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн бондоо ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж чадсан нь онцлог юм гэдгийг тус банкныхан дурьдаж байв.
Монгол улсын Хөгжлийн банкны хэрэгжүүлж эхэлж байгаа дунд хугацааны Евро бондын энэхүү хөтөлбөр нь “ Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр”-үүдийг санхүүжүүлэх эхний бодит боломжийг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болох юм байна. Эхний удаад 20 сая ам.долларын бонд гарч байгаа ажээ. Энэ бондыг энэ 12 дугаар сар болон 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар, Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар төлөвлөөд байгаа ажээ.
Олон улсын ING хөрөнгө оруулалтын банк нь Нидерланд улсад төвтэй банк бөгөөд Монгол улсад сүүлийн гурван жилийн туршид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол, Герман улсын Deutsche банк нь 141 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын банк юм байна. Дэлхийн 70 гаруй улсад хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлдэг ажээ. Харин Лондонд төвтэй HSBC банк нь дэлхийн 80 гаруй улсад салбартай олон улсын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай банк юм байна.