Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барив.
Нийт 10 бүлэг, 22 зүйлтэй энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өмнөх хуулинд байсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хасч, тус тусынх нь хуулиар зохицуулахаар тусгажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад туссан бүрэн эрхийг хууль бүрээр, мөн яам, салбар бүрээр нь нарийвчлан судалж үзэхэд давхардал, хийдэл ихээхэн байсныг харгалзан энэхүү хуулийн төслийг боловсруулснаа сайд хэллээ.
Мөн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барив. Уг тогтоолд “хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох”-оор заасан. Харин Засгийн газар малчид, мал бүхий иргэдээс үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосны килограмм тутамд зэрэглэл харгалзахгүйгээр 2000 төгрөгийн урамшуулал олгож байх үүднээс “нэгдүгээр зэргийн” гэдэг үгийг хасахаар төсөл боловсруулсан байна.