Улмаар ИЗНН-аас мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг уриалжээ.
Тус мэдэгдэлд “ С.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд “Та Бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн бөгөөд МАХН, МАН-тай нэгдсэнээр намаасаа гарсан. Та бидний эвслийн олонхийг бүрдүүлэгч ИЗНН, МУНН-ууд нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27.10-н дагуу Эвслийн үйл ажиллагааг явуулах хууль, эрх зүйн бүрэн чадамжтай байсан. Гэвч түүний гаргасан үйлдлийн улмаас "Та Бидний Эвсэл"-ийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох эрхгүй боллоо. Иргэдийн сонгох эрхэнд ноцтойгоор халдсан Сайнхүүгийн Ганбаатар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. С.Ганбаатарын энэ туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхын АН-ын удирдлага, гишүүдэд уриалж байна” гэжээ.
Ийнхүү нам дамжигчаараа алдартай УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёрхон өдрийн дотор МАХН-ыг орхиж, ИЗНН-ыг ч хулхидаж, АН-ыг сонгосон ч амжилт олж чадсангүй.