Данийн вант улсын автономит муж болох Фарерийн арлуудын оршин суугчид далайн гахайг олноор нь хядан хүнсэндээ хэрэглэдэг уламжлал амь бөхтэй оршсоор байна. Атлантын далайн хойд хэсэгт оршдог энэ арал дээр анх Скандинавын хойгийн иргэд суурьшсан цагаас хойш энэ уламжлал тогжээ. Фарер нь 17 арлаас бүрддэг бөгөөд арал болгоны оршин суугчид адил уламжлалаар далайн гахай болон халимнуудыг хомроглон агнадаг байна. Харахад нүд хальтрам энэ хоцрогдсон уламжлал "Цусан далай" гэж юу байдгийг харуулдаг байна. Тэд энэ жилийн 11дүгээр сард уламжлалын дагуу олон тооны завь, усан онгоц ашиглан сүрэг хар дельфинийг эрэг рvv хөөж, "Grindadrap" хэмээх энэхvv цуст vйлийг гvйцэтгэсэн нь амьтан хамгаалагчдын анхааралд өртжээ. Уламжлалт загасны дэгээ, тор хэрэглэхийг хориглосон байдаг тул тэд эрэг дээр гарч ирсэн дельфинүүдийг шууд цавчиж алдаг байна. Далайн гахай хэмээх сvvн тэжээлтэн амьтны мах, өөх тос нь орон нутгийн оршин суугчдынх нь хvнсний vндсэн тvvхий эд нь болдог тул ингэж бөөнөөр нь хомроголон агнах нь эдийн засгийн ач холбогдолтой гэнэ. Тэд далайн гахайнаас гадна мөн халимыг ихээр агнадаг байна. Олон улсын халим агнахын эсрэг холбооноос зөвшөөрөөгүй байдаг боловч тэд хядлагаа үйлдсээр л байна. Энэхvv цуст уламжлалын эсрэг маш олон тооны олон улсын амьтан хамгаалах нийгэмлэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Жил бvрийн зуны "Grindadrap" vйл ажиллагааны vеэр 1000 орчим орчим хар дельфинийг агнадаг нь 500 тонн мах болдог бөгөөд ингэж тэд улсынхаа жилийн махны нөөцийн бараг 30 хувийг бэлтгэдэг ажээ. Энэхvv vйл ажиллагаанд зөвхөн эрчvvд оролцдог бөгөөд хэдэн зууны тэртэйгээс уламжлагдан ирсэн зан заншлаа vргэлжлvvлэгч жинхэнэ уламжлалаа хадгалагчид, анчид хэмээн өөрсдөөрөө сайрхдаг гэнэ.
Shuum.mn
Shuum.mn