logo
С.Эрдэнэ: УИХ дахь АН-ын 11 гишүүн цар тахлын үед хэний төлөө өлсгөлөн зарлаж байна вэ?

С.Эрдэнэ: УИХ дахь АН-ын 11 гишүүн цар тахлын үед хэний төлөө өлсгөлөн зарлаж байна вэ?

2021/05/08
АН-ын дарга асан С.Эрдэнэ: Манай намын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аасаа урвасан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч үнэт зүйл, журмын нөхдөөсөө хэрвээ урваагүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Захиалгаар гарч ирсэн УИХ дахь АН-ын 11 гишүүн сөрөг хүчний байр сууриа илэрхийлж чадахгүй байж одоо юуны төлөө талбай дээр өлсөнө вэ. Өнөөдөр УИХ дахь АН-ын 11 гишүүн хэний төлөө Сүхбаатарын талбай дээр өлсч цангаж хэвтэж байгаа юм бэ. Үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, АН-аа нулимж орхиж гарч явсан, намаа худалдсан Норовын Алтанхуяг, олон нам дамжсан С.Ганбаатар нарын бүлэглэл хүнээ дэвшүүлэхийн төлөө, энэ бүлэглэлийг “ЖАН” гэж нэрлээд байгаа АН-ын  зорилтыг хангах гэж тэд өлсгөлөн зарлаж байгаа юм.

Цар тахал тархаж байхад АН-ын бүлгийн гишүүд хаана байсан юм бэ. Монгол Улсын чиг үүрэг, хариуцлагыг ухамсарлаж чадаагүй УИХ дахь АН-ын гишүүдээс ичиж байна. Бид Монголд ардчиллыг устгуулахгүйн төлөө хатуу зогсоно. Хууль ёсны АН-ыг яагаад шүүх, сонгуулийн байгууллагууд бүртгэхгүй байгаа юм бэ. Бид өнөөдөр ардчиллаа хамгаална гэх зорилгоор энэ удаа сануулах цуглааныг хийж байна” гэж ярив.

Ийнхүү АН дотроо хуваагдсан хоорондын хэрүүл тэмцэл өрнөсөөр байна.

 

Х.НАРАН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш