Гэтэл хөл хориог тэд тоосонгүй. Тэдэнд хууль журмаас илүү үйлчлэх ёстой ямар нэг хүч байгаа бололтой. Эдгээр нэр бүхий өлсөгч гишүүд ардчиллын нэр барьж байгаа нь харамсалтай. АН хоёр хуваагдсаны нөгөө тал болох С.Эрдэнийн АН-ыхан энэ бямба гаригт намынхаа байрны гадаа иргэдийг цуглуулж бас жагсав. Хоёр АН хоёр талд жагсч иргэдийг ковидын эрсдэлд оруулж байна.
Угтаа монголчууд ардчилалдаа хайртай. Тэр ч бүү хэл Ардчилсан намыг дэмждэг олон мянган гишүүд, дэмжигчид бий. Гэхдээ улс орноо хайрлахгүй дотроо толхилцож, хувь эрх ашгийн төлөө ийнхүү хуулиа гууль болгон суугаа хууль тогтоогчид, АН-ыг сонгогчид харин дахин сонгохгүй болов уу. Хууль сахидаггүй АН-ынхан Монголын төр рүү дайрч давшлан, улмаар иргэд олон нийтийг үймээн самуунд турхирсаар байна.
Б.ЗУЛ