СЕХ О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцэж АН-ын гишүүд төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаад өнөөдөр зургаа хонож буй. Хатуу хөл хориог сулруулснаас хойш гишүүдийг дэмжих хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж коронавирус тархах эрсдэлтэй нөхцөл бүрдүүлээд байна. Уг явдалд эмзэглэсэн Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, ''Ковид тахал, өвчлөл, үхэл дундуур зөвхөн өөрийн дарга болохын төлөө бусад бүх хүмүүсийг, монголчуудыг өвдөж үхэхийг бөөсөн чинээ ч үл тоон ашиглаж, амиа тавин, үхэн шунаж буй бузар, адгийн улс төрчид. Хэн хэн байна гэдгийг одоо сайн харж, мартахгүй цээжилж ав, дахин бүү сонго, дахин бүү ашиглагдаарай.'' хэмээсэн юм.