Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өчигдөр фахим сүлжээнд Live хийж, Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн бусад асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ. Энэ үедээ тэрээр иргэлийн асуултад хариулсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг дэмжихгүй гэдгээ хэллээ.
Тэрээр... "7 сарын 1-ний үймээнийг Ц.Элбэгдорж, Д.Энхбат нар зохион байгуулсан. Гэтэл цагаа тулсан Д.Энхбат чинь нуугдсан шүү дээ. Ж.Батзандан, О.Магнай нар руу буруугаа чихсэн. Би очсон. Тэгээд 1 сар хоригдмон. Ийм шударга бус байж болох уу. Ер нь тэгээд цагаан гартай, шударга бус бялдууч, урвагч хүн Ерөнхийлөгч болоод юу хийх вэ? Ерөнхийлөгчийн ажлыг чинь зоригтой аавын хүү хийдэг байхгүй юу. Юу гээд л Д.Энхбат шиг аймхай, урвагч хүн хийж байх дээ.
Олон намжсан л даа. Д.Энхбатын багийг хуулах бол урвагч, худалч, аймхай бэртэгчин хүн гарч ирнэ. Ийм хогийн шаарын юу гэж дэмждэг юм" гэлээ.