Америкийн эрдэмтэн Жереми Смит шинээр эм бэлдмэл гарган авахаар зорин ажиллаж байна. Гэхдээ одоогийн уламжлалт хими болон биолоигийн аргаар бус харин компьютер ашиглаж байна. Гэхдээ түүний ашиглаж байгаа компьютер нь жирийн компьютерээс 18 мянга дахин хурдтай юм. Ягуар нэртэй супер компьютер овор ихтэй, хүний тархи болон бидний өдөр тутам хэрэглэдэг компьютерээс хэдэн мянга дахин хурдан тооцоолж, үйлдэл хийж чаддаг байна. Жереми Смит болон түүний багийн эрдэмтэд цөмийн энергийг илүү үр дүнтэй, хэмнэлттэйгээр ашиглаж болох эсэхийн талаар судалгаа хийж байна. Учир нь АНУ нь нийт эрчим хүчнийхээ хэрэгцээний 20 хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг. АЦС-ууд нь хуучирч байгаа. Тэднийг технологийн хувьд шинэчилж сайжруулах хэрэгтэй байгаа юм байна. Ягуар суперкомпьютер дэлхий дээр байгаа ганц хурдан нь биш. Японы Кэй супер компьютэр одоогоор дэлхийн хамгийн хурдан үйлдэл хийдэг компьютерт тооцогдож байгаа. Хэрэв Америкчид Ягуар супер компьютерийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж чадах юм бол Японы Кэй компьютерийн хурдыг гүйцэх боломжтой юм. Ягуар супер компьютер Америктаа хамгийн хурданд тооцогдож байгаа бөгөөд нэмэлт РАМ, хурдасгууурын тусламжтайгаар 1 сэкундэнд Куатрилион буюу 10-ийн 15 зэрэгт үйлдэл хийдэг байна. Мэргэжилтнүүд супер компьютерийн хурдыг сэкундэнд 215 гегабайт буюу дэлхий дээр хэрэглэгдэж байгаа хамгийн хурдан интернет сүлжээнээс хэд дахин хурдан болгох боломж байгаа юм байна. Олон сар жилээр тоологддог, тооцоологддог, мэдээлээгддэг байсан судалгааны статистик, өгөгдлийг супер компьютерийн тусламжтайгаар хэдхэн өдрийн дотор хийх, бодож тооцоолох боломжтой болж байгаа юм байна. Ялангуяа молекулын төвшин дэх туршилтыг хийхэд хурдан хялбар болж байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn