Баавгайн эмблем бүхий Путины тэргүүлдэг Нэгдсэн Орос нам ОХУ-ын төрийн Думын сонгуульд ялалт байгуулав. Нийт саналын хуудасны 70 гаруй хувийг тоолсны дараах дүнгээр Путины Нэгдсэн Орос нам 50 хувь, Зюгановын Коммунист нам 20 хувь, Мироновын Шударга Орос нам 13 хувь, Жириновсгийн Либерал Ардчилсан нам 12 хувь тус тус аваад байна. Нэгдсэн Орос нам хэдийгээр ялалт байгуулах нь тодорхой болсон ч Думын 450 суудлын 315-г нь аваад байсан амжилт буурч 250 гаруй суудал руу бууж байгаа. Өөрөөр хэлбэл Думын судлын 64 хувийг аваад байсан эрх баригч нам 50 хувь болтлоо буурсан нь том ухралт болж байгаа юм. Путины тэргүүлдэг Нэгдсэн Орос нам 4 жилийн өмнөх сонгуулийг бодвол суудал нэмж алдсан ч олонхи болж чадна гэж ажиглагчдын таамаглаж байсны дагуу ялалт байгууллаа. Сөрөг хүчний намууд засаг барилцах хэмжээний хангалттай суудал аваагүй тул Путины нам дахин дангаараа засаг барих нь тодорхой болж байна. Гэхдээ Нэгдсэн Орос нам сонгуулийн хуулийн мянга орчим хууль заалтыг зөрчсөн гэсэн 5 мянга гаруй гомдол ирсэн, сөрөг хүчний удирдагчдыг барьж хорьсон, судалгааны байгууллагуудын вебсайтанд халдсан, утас чагнасан зэрэг зөрчлүүд илэрсэн гэж барууны улсуудын санхүүжүүлдэг Оросын цорын ганц хараат бус “Голос” буюу “Дуу хоолой” судалгааны байгууллага мэдэгдсэн. Сөрөг хүчний удирдагчид ч мөн сонгууль булхайтай болсон гэж мэдэгдсэн. Харин Путины нам барууны улсууд Оросын дотоод хэрэгт оролцож, Сонгуулийн дүнд нөлөөлөлөх гэсэн оролдож байна гэж тайлбарласан юм. Сонгуулийн хуулийг зөвшөөрөөгүй 170 гаруй сөрөг хүчний жагсагчид хоригдож саатуулагдсан байна. 1993 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар Оросын Холбооны Ассемблей буюу Парламент нь 616 гишүүнтэй 2 танхимтай. Үүнийд дээд танхим буюу Оросын Холбооны зөвлөл 166 гишүүнтэй. Төрийн Дум буюу доод танхим 450 гишүүнтэй байдаг. Оросын эрх баригчид 2008 оны 12 сард үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхилгөч болон төрийн Думын эрхийн хугацааг 6 жил болгосон. Өнгөрсөн 9 сард Нэгдсэн Орос нам Думд олонхи болбол Путинг ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд сойно гэдгээ мэдэгдсэн. Путин ч Медведевийг ерөнхий сайдаар томилохоо амласан. Тиймээс Путин ерөнхийөлгч болбол 2012-2018 он хүртэл, дараа нь дахин эрхийн хугацаандаа 6 жил улиран гонгогдож, 2024 он хүртэл Оросын засгийн эрхийг барьж нийтдээ нийтдээ 20 гаруй жил засгийн эрхэнд суух болж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn