Ковидын үед Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь хориотой. Тэгтэл УИХ дахь АН-ын гишүүд өлсгөлөн зарлаж, олон нийтийг жагсаалд уриалсаар л байгаа билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр: -“АН-ын хагарал, улс төр нийгмийн таагүй нөхцөл үүсгэлээ. Өлсгөлөн биш, зөвшилцөл бол гарц. Тиймээс 100 наст МАН шиг байж УИХ-аар сонгуулийн хуульд заасан цаг өдрийг хөдөлгөх нэмэлт өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэж, 72 цагийн дотор учраа олох боломжийг АН-д олгох гарц байна” гэж жиргэсэн байна. Ийнхүү АН-ын хагарал тэмцэл, жагсаалыг олон нийтийн зүгээс буруушааж нам дотроо учраа олохыг хүсч байна.
Х.ОД