Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нарын талаар ноцтой зүйл ярив.
Л.Оюун-Эрдэнэ: -“Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон зүйл гарсан. Тухайн үед асуудлыг хурцатгаад яах вэ гэж бодоод дуугүй л явсан. Үүнд онцгой үүрэгтэй байсан хүн нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар байсан” гэх ноцтой үгийг Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурлын үеэр дурдаж ярив.
Вакцинжуулалттай холбоотойгоор тэд гаалийн улсын байцаагч нар руу залгасан байна. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гаалийн байцаагч руу утастаж ийм бараа орж ирнэ, ирэхгүй гээд эсвэл гэр бүлийн хүн нь хуулийн байгууллагатай холбогдоод Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах зөвлөгөө өгөөд яваад байж таарахгүй. Хувь хүний эрх чөлөө байж болох ч төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс ийм үйлдэл гаргасан нь харамсалтай гэдгийг ярив.
Цаашид ийм асуудал гарвал ил тод хэлнэ. Цар тахал бол тоглоом биш” гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Вакцинжуулалтыг аль болох эрчимтэй явуулж, иргэдээ ковидын эрсдлээс хамгаалахын төлөө нойр хоолгүй Засгийн газраас ажиллаж байхад УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нь олон нийтийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох ноцтой үйлдэл гаргаж, төрийн өндөр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан болзошгүй асуудалд холбогджээ. АН-аас сонгогдсон гишүүн С.Одонтуяа нь хэний захиалга, даалгавраар вакцин таталтад зориуд саад учруулав гэх мэт асуулт тавигдаж байна.
Одоо уг асуудлаар хуулийн байгууллагаас шалгалт явуулахаар болжээ.
Э.ТУЯА