logo
Дотоод хэргийн их сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ажиллалаа

Дотоод хэргийн их сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ажиллалаа

2021/05/13
Дотоод хэргийн их сургуульд өнөөдөр /2021.05.12/ БМИЗҮ-өөс  доктор (Ph.D), профессор Б.Очирбат ахлагчтай  шинжээчийн баг ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг нээж БМИЗҮ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны  захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа үг хэлж, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар Их сургуулийн түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн юм. 
Нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, БМИҮЗ-ийн шинжээч мэргэжилтнүүд оролцлоо. Шинжээчийн баг нь Дотоод хэргийн их сургуулийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд  хөндлөнгийн үнэлгээ хийж  байна. 

Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн  сургууль, бүтцийн нэгжүүд нь шинжээчийн багт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг  Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэг журмыг баримтлан танилцууллаа. 



АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш