logo
Эдийн засагч Н.Дашзэвэг: Д.Энхбат, У.Хүрэлсүх нарын яриаг үзлээ. Нэг нь хийсвэр онол ярив, нөгөө нь хийсэн ажил, практик, үргэлжлүүлж хийх ажил ярив

Эдийн засагч Н.Дашзэвэг: Д.Энхбат, У.Хүрэлсүх нарын яриаг үзлээ. Нэг нь хийсвэр онол ярив, нөгөө нь хийсэн ажил, практик, үргэлжлүүлж хийх ажил ярив

2021/05/14

Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, “Датаком”-ын Д.Энхбат нарын саяхан телевизийн ярилцлагад орсныг үзээд эдийн засагчийн хувиар  өөрийн байр сууриа сошиалд илэрхийлсэн байна.

Эдийн засагч Н.Дашзэвэг: Д.Энхбат, У.Хүрэлсүх нарын яриаг үзлээ. Нэг нь хийсвэр онол ярив, нөгөө нь хийсэн ажил, практик, үргэлжлүүлж хийх ажил ярив. Оюуны хувьд, бодлого, улстөрчийн хувьд У.Хүрэлсүх илүү байна. Оюу толгойн гэрээг шинэчлэх гэж буй энэ үед ҮАБЗ-ийн дарга нь У.Хүрэлсүх байх нь ард түмэнд өгөөжтэй. Д.Энхбат 34 хувиа авах нь буруу гэж тэнэгтэж байна лээ. Риогийн захиалагч байж болох юм уу даа.

Хувиа 51 хувь болгож авчихаад эзэн нь юмаа мэднэ, эрэг нь усаа хашна гээд суусан нь дээр. 10 тэрбум долларын ашиг монголчууд авах боломжтой. Дубайн дээрмийн гэрээг цуцлах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг  шинэчлэх ёстойг У.Хүрэлсүх хэллээ. У.Хүрэлсүхийг сонгосон нь дээр гэж би хувьдаа бодлоо” гэжээ. 

Эдийн засагч Н.Дашзэвэгийн байр суурь иймэрхүү байгаа бололтой.

 

Б.САРУУЛ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш