“Викторияс Секретс” загварын шоун дээр л загвар өмсөгчид бараг нүцгэн шахуу тайзан дээр алхаж, секси дотуур хувцсаа сурталчилдаг. Энд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд цуглардаг. Тэднийг далавч зүүдэг болохоор нь “Викторияс Секретс”-ийн сахиусан тэнгэрүүд гэж нэрлэдэг. Супермодел Доуцен Крүс 50 дахь удаагаа “Викторияс Секретс”-ийн загварын шоунд оролцож байгаа боловч дөнгөж 3-хан удаа л далавчтай хувцас өмсөн сахиусан тэнгэр болжээ. Загвар өмсөгч болгонд сахиусан тэнгэрийн далавч зүүх аз тохиогоод байдаггүй байна. Тодд Томас гэгч нүдний шилтэй эрхэм сахиусан тэнгэрүүдийн далавчийг урлаж, загварыг нь гаргаж өгдөг. Түүнийхээр бол сайн анзаарах юм загвар өмсөгчид бүгд далавч зүүдэггүй. Энэ жилийн Викторияс Секретсийн шоунд 64 төрлийн загварыг танилцуулсан. Түүний 32 нь л далавчтай загвар байжээ. Учир нь бүгд далавч зүүвэл загвар өмсөгчид тайзан дээр зөрөхөөс авахуулаад хүндрэл бэрхшээл гардаг учир ээлжилж, солбиж алхдаг байна. Далавчнуудыг өд, хөнгөн цагаан метал зэргээр хийдэг байна. Энэ далавч гэхэд эрдэнийн чулуу шигтгэсэн, алтлаг шар өнгөтэй. 100 мянга орчим долларын үнэтэй. 18 кг хүнд жинтэй юм байна. Далавчнууд аль болох хөнгөн жинтэй байх ёстой. Учир нь загвар амсөгчид бүгд эмэгтэй, өдөржин тайзан дээр алхах тул амархан ядардаг. Загвар өмсөгчид эхлээд овор багатай, хөнгөн жинтэй далавнаас эхэлж зүүдэг. Мөн олон хоног сургуулилт хийдэг. Далавчы загвар зохион бүтээгч Тодд Томас шоу эхлэхээс 9 сарын өмнөөс загвараа гаргаж зурж, 3 сарын өмнөөс далавчаа хийж эхэлдэг байна. Шоу эхлэхийн өмнө загвар өмсөгчид багагүй сандардаг. Учир нь тэд биенийхээ 95 хувийг ил гаргаад тайзан дээр алхана. Тэднийг дэлхий даяар шимтэнхэн үздэг юм.
Shuum.mn
Shuum.mn