Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэгч тал “Кинг энд Спалдинг” хуулийн фирм гомдлоо зогсоож, энэ хэрэг хаагджээ. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Нью-Йоркийн гэх тодотголтой шүүхийн хэрэгт улс төрийн зорилготойгоор холбож, мэдээллийг гуйвуулан сэвсээр хэдэн сарын нүүрийг үзжээ.
Угтаа бол Нью-Йоркийн шүүхэд нэр бүхий хүмүүстэй холбогдох мэдээллийг Монголоос хуульч Ж.Майзориг “Кинг энд Спалдинг” хуулийн фирм рүү явуулж, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбаттай хамтарсан байдаг.
“Кинг энд Спалдинг” хуулийн фирм өндөр төлбөртэйгээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 10 орчим тэрбум ам.долларыг Монголын талаас захиалагч нь төлсөн гэх мэдээлэл цацагдсан.
Хуулийн фирм ирсэн захиалгын дагуу Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус мужийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьснаас тухайн асуудлаар шүүх ажиллагаа явагдаагүй. Яг энэ цаг мөчид Монголын цахим мэдээллийн сайтуудаар “гадаадын шүүхээс” хэрэг үүсгэжээ гэдэг мэдээллийг тараасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр хүндийг гутааж, нийгэмд харлуулахын тулд “Нью-Йоркод болоогүй шүүх хурлыг болсон мэтээр” дотоодод санаатайгаар тарааж түгээх ажил өнгөрсөн хугацаанд эрчимтэй явагдсан.
Нэр бүхий хүмүүстэй холбогдуулан бүрдүүлж өгсөн шүүхийн материалд хов живийн шинжтэй шар мэдээллүүд гаргаж өгсөнийг нь Нью-Йоркийн шүүх шүүхийн сонсголоор хянаж үзээд "хэлэлцэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэжээ.
Улмаар “Кинг спалдинг” хуулийн фирм 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрсдийн нэхэмжлэлээ сайн дураараа татаж авсан. Ингээд гомдлыг шалгах шүүхийн явц зогсчээ.
Нэгэнт худал гэдэг нь нотлогдсон Нью-Йоркийн шүүхийн хэрэг зогсох үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж “шантааж” хийсэн тул Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон Засгийн газраас энэ яг ямар хэрэг болоод байгааг мэдэхийг хүсч албан бичгийг “Кинг энд Спалдинг” болон Нью-Йоркийн шүүх рүү илгээсэн.
Ингээд “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, УПЕГ-т нууцлаг хэрнээ өндөр албан тушаалд байдаг Мойл Отгонжаргал, хуульч Ж.Майзориг нар хандсан байсан бөгөөд нэхэмжлэлээ ч тэд өөрсдөө татсан гэдэг хариуг өгчээ.