Нью-Йоркийн шүүхийн хэрэг анх эхлэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ТӨҮГ, ‘’Эрдэнэс Оюу толгой’’ ХХК-иас Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх худал мэдээлэл хэвлэл мэдээлэл болон сошиалд тавигдаж байв. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ТӨҮГ, ‘’Эрдэнэс Оюу толгой’’ ХХК нар нэхэмжлэл гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Ингэснээр НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат төрийн гурван байгууллагын нэрийг барьж гадны хуулийн фирмд захиалга өгсөн нь илчлэгдсэн юм.
“Кинг энд Спалдинг” хуулийн фирмийг хөлсөлж, 61 см-ийн зузаантай бантан шиг материал боож өгч, үүндээ маш их мөнгө зарцуулсан нь анхаарал татдаг. Тус хуулийн фирмийн хөлслөхөд цагаар тооцвол 600 мянган доллар орчим болохоор байна. Энэ их төлбөр мөнгө хамгийн гол нь хаанаас гарсан бэ?
Төлбөрийг Монгол Улсын прокурорын газрын орлогч дарга уу? Хэргийн материалд туслалцаа үзүүлсэн Ж.Майзориг уу? Эсвэл Монголын нэр бүхий улстөрчийг гүтгэхээр захиалга өгсөн ардах эзэн нь үү?
Ямартай ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ТӨҮГ, ‘’Эрдэнэс Оюу толгой’’ ХХК-ийн нэрийг барьсан Ц.Насанбат прокурор нь “хонгилддог” Ц.Баасанцогтын хамтрагчдын нэг байж таарсан.
Гүтгэлэг бүхий шүүхийн хэрэг эцэстээ үнэнд гүйцэгдэж, Нью-Йоркийн шүүхээс 2020 оны 12.02-ны өдрийн царцаах шийдвэрийг тус шүүхээс бүрэн цуцалж байна. Нэхэмжлэгчид болох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Сү.Батболд нарт холбогдох дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг аль ч талд аливаа хохирол, зардалгүйгээр бүхэлд нь зогсоож байгааг мэдэгдэж байна гэдгийг Нью-Йоркийн шүүхээс 2020 оны 12.09-ний өдөр албан ёсоор мэдэгдэж байжээ.
Шүүхэд хандсан итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Насанбат прокурор болон “Кинг спалдинг” хуулийн фирм 2021 оны 01 сарын 19-ний өдөр өөрсдийн гаргасан нэхэмжлэлээ шүүхээс татаж байгаагаа мэдэгджээ. Ингээд Нью-Йоркийн хэрэг бүрэн хаагдсан.
Анхнаасаа ор үндэсгүй асуудлаар нэр бүхий хүмүүсийг шалгуулах нэхэмжлэлийг гаргаж, Нью-Йоркийн шүүхэд хандсан нь эцэстээ үнэнд гүйцэгдэж, нэр дурдагдсан хүмүүс хамааралгүй гэдэг нь нотлогджээ.
Ийм байтал манайд Нью-Йоркийн шүүхийн хэрэг гэх асуудлыг зарим нэг зорилготойгоор ярьж, бусдын нэр төрд халдах ажил явуулсаар байна.
М.ЭРДЭНЭ