Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналын томьёололтойгоор Чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.
Баруун бүсийнхэн цахилгаан эрчим хүчээ ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан түгээх сүлжээ компаниудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг юм байна. Энэ нь нийт хэрэглээний 70,4 хувийг хангадаг бөгөөд үлдсэн хувийг Дөргөний УЦС-аас үйлдвэрлэн баруун 3 аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна.
2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон учир “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн, хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлж түгээх сүлжээнүүдэд цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх болжээ.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь импортын цахилгаанд хил дээр төлсөн болон бараа материал худалдан авах явцад төлсөн нэмэгдсэн өртгийн татварын талаар татварын байгууллагуудтай тооцоо нийлж илүү төлсөн нэмэгдсэн өртгийн татвараа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу улсын төсвөөс буцаан олголтоор авч байх ёстой боловч уг хуулийн заалтыг орон нутгийн татварын байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгаагаас их хэмжээний татварын өрийн дарамтад орж, баруун 3 аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний найдвартай хангамжинд сөрөг нөлөө үзүүлэхээр болоод байгаа аж.
Иймд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг Гаалийн тарифын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2014 оныг дуустал хугацаанд татвараас чөлөөлөх асуудлыг дэмжсэний дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас санаачлан боловсруулж, хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм байна.