logo
Гадны хэвлэлд гүтгэлэг гарган, Монголд үнэн мэтээр сэвдэг хар технологийг монголчууд андахгүй мэддэг болж дээ

Гадны хэвлэлд гүтгэлэг гарган, Монголд үнэн мэтээр сэвдэг хар технологийг монголчууд андахгүй мэддэг болж дээ

2021/06/17
Манай улс төрд гадны хэвлэлд төлбөртэй мэдээлэл гаргуулчихаад дараа нь Монголд үнэн бодит мэтээр сошиалд сэвж шуугиулдаг хар технологи хэрэгждэг болсон. Цагийн цагт нэг дайсан тодруулж байдаг. Тэрийг нь тойрч их, багагүй муулж таашаал авцгаана. Хэсэг хугацааны дараа тэр дайрлага, гүтгэлгэд өртсөн хүн буруугүй нь тодроод ирдэг. Иймэрхүү байдлаар өрсөлдөгч гэж үзсэн болгоноо харуулан гүтгэх ажиллагаа явуулдаг нэр бүхий улстөрчийг монголчууд андахгүй мэддэг ч болж.

Нэг хэсэг М.Энхболд шиг муу хүн байхгүй болсон. С.Баярыг АНУ-д олон байшин, хаустай гэх худал мэдээллээр баахан л бөмбөгдсөн. С.Баярцогтыг ч оффшортой, олон сая долларын тоо гаргаж зорилготойгоор давслан хачирлан сошиалд нүдсэн. Сү.Батболдыг ч ялгаагүй гадны хүмүүсийн хаа хамаагүй үйл ажиллагаа, үл хөдлөхтэй холбож бичих болсон. Гадны өмгөөллийн компанид их хэмжээний мөнгө шүүхэд шалгуулахаар гомдол гаргасан ч шүүхээс шалгах үндэслэл муутай, хамааралгүй байна гэж үзэн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Иймэрхүү байдлаар гадны хэвлэлд төлбөр төлж гүтгэлэг гаргуулчихаад Монголд үнэн мэтээр сэвдэг хар технологийг одоо монголчууд андахаа байж энэхүү мэдээлэлд нь итгэхээ ч байсан.

Х.ОЮУН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш