Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр болж, дарааха суудлыг хэлэлцлээ. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.
Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.