logo
Ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой генийн нөөц хадгалах сантай танилцлаа

Ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой генийн нөөц хадгалах сантай танилцлаа

2021/06/24

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын баг аяллаа үргэлжлүүлсээр байна. Өвөрмонголын Баяннуур хотын “Тэнгэрийн Хишигт Бортохой” компанитай талилцлаа.  Баяннуур аймгийн засаг захиргаа болон “Мэн Цао” групп хамтран өөр бусад долоон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан үр тарианы техникийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Товчхондоо бол ургамлын үрийг тухайн тариалах газрын хөрсөнд нь зохицуулан судалдаг, газар газрын хөрсийг цуглуулж судлан ямар хөрсөнд ямар ургамал илүү сайн ургахыг тооцоолон гаргадаг компани гэсэн үг юм. Энэ ажил нь байгаль орчныг нөхөн сэргээхэд илүү түлхүү үр дүнгээ өгч байгаа гэж байсан. 

Мөн үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд тухайн газрын хөрсний бүтэц чухал үүргийг гүйцэтгэдэг гэдгийг бидэнд ойлгуулж өглөө.

Компани нь Баяннуур хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсэд байрладаг. Төслийн нийт хөрөнгө оруулалт 450 сая юань /198 тэрбум төгрөг/ бол эхний үе шатны хөрөнгө оруулалт 80 сая юань /35,2 тэрбум төгрөг/, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт 160 сая юань 70,4 тэрбум төгрөг/, гурав дахь үе шатны хөрөнгө оруулалт нь 210 сая юань /92,4 тэрбум төгрөг/ болжээ.

Үрийн аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн парк  нь нарийвчлан хэлбэл үрийн аж үйлдвэрийн дата өгөгдлөөр гол цөм болгон Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн байгалийн нөөцийг тодруулж, хийсвэр ба бодит байдлыг хослуулах аргаар үрийн хөгжлийн үйл явцыг харуулдаг.

Гермплазмын буюу генийн нөөцийн музейтэй. Энд үрийн өнгөрсөн, өнөө, ирээдүйгээр гол шугам болгон, шинжлэх ухаан, харилцан үйлчлэл, оролцоо зэрэг арга барилаар динамик, сонирхолтой орон зайг бий болгосон байдаг. Харин энд илүүтэй яригдаад байгаа гермплазмын /Генийн/ нөөцийн хэрэглээний ордон гэдгийг герплазмын нөөцийг гол төв болгон үр ба ус, хөрс, агаар, хүн, өвс, малын харьцаа холбоо, үр боловсруулах машин механизмыг харуулдаг гэдгээр ойлгож болно.

Герплазмын нөөц хадгалах сан ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой. Харин генийн сан, хөрс хадгалах санд цэцэрлэгт хүрээлэн, олон төрлийн суурин газраас цуглуулсан хөрсний дээжийг хадгалдаг гэж байсан. Үрийн шижилгээний төвд үрийг хураах, үрийг түр хадгалах, үрийг цэвэрлэж сонгох, үрийг хатаах, савлах, үрийн соёололт, идэвхжил, чийгийн агууламж зэргийг тодорхойлох зэрэг нарийн ажлуудыг хариуцдаг. Мөн шинжлэх ухааны судалгаа, сургалт, дадлага хийхэд зориулагддаг гэж байсан. 

40 мянган метр квадрат талбай бүхий Гермплазмын нөөцийн хүрээлэнг бүтээн байгуулснаар гермплазмын нөөцийн хүрээлэнгийн менежментийн холбогдох техникийн дүрмийг боловсруулж, гермплазмыг хадгалах, шинэчлэх, үнэлэх, тодорхойлох ажлыг зохион байгуулан, амьд бодисын олон янз байдлыг хамгаалах, гермплазмын нөөцийг хөгжүүлэх, ашиглахад материаллаг үндэс суурийг хангах зорилготой юм билээ.

Мэргэжлийн шинжээчдийн багт ургамлын үр боловсруулах, ургамлыг өвчин, хортон шавьжаас хамгаалах, хөрсийг сайжруулах, ургамлын ангилал, молекул биологи, микро биологи зэрэг салбарын мэргэжилтнийг хамруулдаг.

Энэ аж ахуй 2025 он гэхэд Бортохой орчмын таримал ургамал, зэрлэг ургамлын 100 мянган төрлийн гермплазм /генийн/-ын нөөц, 100 мянган төрлийн хөрсний дээжийг цуглуулан хадгалж, 60 мү /4 га/ талбай бүхий гермплазмын нөөцийн хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Аж үйлдвэрийн паркын платформд түшиглэн үр тариа, жимс, хүнсний ногоо, зэрлэг ургамал ба цөлийн ургамлын гермплазмын нөөцийг цуглуулах, хадгалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг хийж, ургамлын шинэ төрлийн үрийг сонгох, үржүүлэхэд материаллаг үндэс суурь бүрдүүлэх нь Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн аж үйлдвэрлэлд чиглэсэн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эх орны умард хязгаарын экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш