logo
Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч: Адууны аж үйлдвэрээр  ядуурлаас гаргаж буй нь

Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч: Адууны аж үйлдвэрээр ядуурлаас гаргаж буй нь

2021/06/25
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг энэ сарын 24-ний өдрийн үдээс хойш Баяннуур хотын Хангин хойт хошууны Маньхүй суурингийн адууны аж үйлдвэр Хайлүн парктай танилцлаа.

Хангин хойд хошууны Маньхүй суурингийн Хайлүн адууны аж үйлдвэрийн парк 2016 оны 10-р сард 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 1600 метр квадрат талбай бүхий хашаа саравч, 10000 метр квадрат спортын заалтай. Одоогийн байдлаар 176 адуутай, үүнээс Английн цэвэр цусны үүлдрийн адуу, Нидерланд адуу, Араб адуу зэрэг импортын 16 адуутай, Парк нь спортын морь үржүүлэх, сайжруулах, хурдан морины бэлтгэл, уралдаан тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн суурингийн ядуу буурай 42 өрхтэй амьдралыг нь тэтгэх гэрээ байгуулж, тэтгэмж олгон нөхөн олговрын хэмжээ нь ядуу буурай өрх бүрд 2018 онд 2000 юань, 2019 онд 3200 юань, 2020 онд 3200 юаны хөрөнгийн хуваарилалт хийжээ. Ийнхүү уг парк нь нутгийн адууны үүлдрийг сайжруулах, сүү саалийн  бүтээгдэхүүн боловсруулах, морин мэргэжлийн сургалт, ажлын байраар хангах гэх мэтээр ашиг орлого нэмэгдүүл, нутгийн ядуу иргэдийн амьдралыг дээшлүүлж, дэмжиж яваа аж.

Паркын захирал Сү Хайлүн хүрэн зүсмийн туранхай морийг гарган ирж өмнө хөлийнх нь зөв тал дээрх титэм тамгын  тухай танилцуулахдаа, титэм тамгыг зөвхөн хамгийн ховор "Эрдэнэ" болсон моринд тамгалдаг. Энэ морь Дубайн хааны хүлэг байсан. 10 сая юанийн үнэтэй. Мөн энд хамгийн үнэ цэнтэй нь Арабын морь, Британийн цэвэр цусны адуу, Их Британийн цэвэр цус бол олон улсын нэгдүгээр зэргийн цусан удам. Алдартай морьдын цусны удам сударт анхаарал тавьдаг. Морьдын гарал үүслийг тодорхой болгох ёстой гэлээ.



АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш