Минь Нин суурин нь Яргай хотын өмнөд хэсэгт, Хулан уулын зүүн талд 210 квадрат километр талбайг эзлэн оршдог.
ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн зүгээс 1996 онд "Ерөнхий хоёр нөхцөл байдал"-ын стратегийн үзэл баримтлалын дагуу ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлж, Фү Жянь муж, Ниншяг дэмжин ядуурлыг бууруулахаар тогтсон бол Ши Жиньпин дарга тухайн үед Фү Жянь муж, Ниншяг дэмжин ядуурлыг бууруулах ажлын хэсгийг даргалж, Минь Нинь хотын ядуурлыг бууруулах ажилд хамтран ажиллах урт хугацааны түүхэн хуудсыг нээсэн байдаг.
20 гаруй жилийн хугацаанд хоёр мужийн хамтын хүчин зүтгэлээр Минь Нин шянь нь Хатан голын сав газрыг ухан суваг татаж, үржил шимгүй газрыг засан сайжруулжээ. Мөн орон сууц, зам барих, цөлжилтөөс сэргийлэх, үйлдвэрийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор иргэдийг уриалан ажиллаж, хамтдаа шинэ сайхан орчин байгуулахаар ажиллажээ.
Фүжянь муж нь 20 жилийн турш Минь Нин суурингийн ажлыг өөрийн ажил болгон үзэж, чин сэтгэлээсээ дэмжсээр иржээ. Минь Нин суурингийн хүн нэг бүрд ногдох орлого нь 1997 онд 500 юань байсан бол 2018 он гэхэд 12988 юаньд хүрч, 26 дахин өсөв. 8000 хүн амтай байсан муж өнөөдөр болоход 66 мянган хүн амтай болжээ.
Найруулагч: | С.Урьхан |
Эх сурвалж: | Солонго сайт |