Анагаах ухааны дэвшил нь олон хүний амийг аврах боломж олгосон, гэвч зарим үед эрдэмтэд амжилт олох гэхдээ хүмүүнлэг ёсонд тэрсэлжээ. Тун саяхан АНУ-ын Засгийн газар 1940-өөд онд хоригдлууд, сэтгэл мэдрэлийн өвчтэй болон тэмбүүтэй иргэд дээр туршилт хийж байсныхаа төлөө Гватемал улсаас албан ёсоор уучлалт гуйсан байна. Гватемалын төсөл анагаах ухааны аймшигтай олон туршилтын нэгд тооцогддог.
Нацистуудын анагаах ухааны туршилтууд
Бүх цаг үеийн хамгийн эмгэнэлтэй туршилтуудыг Освенцимийн хорих лагерьт СС-ийн эмч Йозеф Менгеле хийжээ. Биркенаугийн ерөнхий эмч Менгеле ихрүүдийг шилж авахын тулд олзныхон суусан галт тэргийг биечлэн угтдаг байв. Хийсэн туршилтуудын үеэр олон хүн амьсгал хураасныг хэлэх юун. Эмч ч үхсэн “өвчтөнүүд”-ийнхээ нүдийг цуглуулдаг байв. Нацистууд хоригдлуудыг химийн зэвсгийн болон халдварт өвчнийг эмчлэх шинэ аргуудыг туршихад ашиглаж байв. Нисэх хүчний “хэрэгцээнд” зориулан хоригдлуудыг тэсгим хүйтэнд байлгаж, эсвэл бин битүү барокамерт суулгадаг байжээ. Тоймгүй олон хоригдлыг хүүхэд төрүүлэх боломжгүй болгож, бэлгийн эрхтний булчирхайг нь авах мэс засалд ямар ч өвчин намдаагчгүйгээр оруулж байв. Нацистууд дөнгөж төрсөн хүүхэд хэр удаан өлсгөлөнг дааж чаддагийг тогтоохын тулд эхийнх нь хөхийг төмөр утсаар ороожээ. Эцсийн дүнд эх нь хүүхдээ тарчлаахгүйн тулд түүнд хүчтэй үйлчилгээтэй бэлдмэл буюу морфин тарьсан байв. Ийм муухай хэрэг үйлдсэн зарим эмчийг хожим нь цэргийн гэмт хэрэгтний хувиар шүүсэн байна. Харин Йозеф Менгеле Өмнөд Америк руу зугтан гарчээ. Тэрбээр 1979 онд зүрхний шигдээсээр Бразилд нас нөгчжээ.
Японы 731 дүгээр отряд
1930-1940 онд Японы империалист арми хятадууд дээр биологийн болон анагаах ухааны туршилтууд явуулсан байна. Туршилтад орсон хэчнээн хүн хорвоог орхисон тухай тодорхой тоо баримт байхгүй, барагцаагаар 200 мянга гаруй хүн амьсгал хураасан гэдэг. Хятадын хотуудаар тахал, хижиг өвчний нян тээгч бөөс тарааж, ундны усыг булчин задрах тахлын нянгаар “арвижуулж” байв. Хөлдөлтийг эмчлэх аргыг турших гэж хоригдлуудыг өвлийн хүйтэнд явган алхуулж, өвчин намдаах тариа хийлгүйгээр хөл гарыг нь тайрч, нүдийг нь бүлтэртэл барокамерт байлгаж, хорт хийгээр утдаг байжээ. Дайны дараа Америкийн Засгийн газар “хүйтэн дайн”-ы жилүүдэд дэмжлэг авахын тулд дээрх туршилтуудыг нуухад Японд тусалсан гэдэг.
“Эрэмдгүүдийн судалгаа”
1939 онд Америкийн Айовагийн их сургуулийн гажиг судлаачид хүүхэд ярихаас айснаасаа болоод төрөлхийн бус, олдмол эмгэгээс болж ээрч ярьдаг гэсэн өөрсдийн онолыг нотлохоор шийджээ. Тэд дараах аргыг сонгосон байна. Эрдэмтэд ирээдүйд ээрч ярьдаг болно гэж өнчин хүүхдүүдэд хэлжээ. Огайо муж улсын амь үрэгдсэн цэргүүдийн хүүхдүүд хүмүүждэг өнчин хүүхдийн асрах газрын бяцхан хүүхдүүдийг туршилтдаа сонгож авсан байна. Ээрч ярих шинж тэмдэг илэрсэн учир “зөв” ярьж чадна гэсэн итгэлтэй болох хүртлээ ярихыг хүүхдүүдэд хоригложээ. Энэ туршилтын дараа судлаачид ээрүүг засч чадаагүй төдийгүй, туршилтаас өмнө зүгээр ярьдаг байсан хүүхдүүд зожиг, ууртай, дуу муутай болсон байна. Ирээдүйд эмгэг судлаач мэргэжилтэн болох оюутнууд энэ туршилтыг “Чөтгөрүүдийн судалгаа” гэж нэрлэжээ. Туршилтад орж байсан гурван хүн хожим нь 2003 онд Айова муж улс болон их сургуулийг шүүхэд өгсөн байна. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа муж улс тэдэнд 925 мянган долларын нөхөн төлбөр олгожээ.
Берк, Хейл нарын аллага
1830-аад оныг хүртэл анатомичид зөвхөн цаазаар авах ял шийтгүүлсэн хоригдлуудын цогцсон дээр л туршилт хийх боломжтой байжээ. “Хуулийн дагуу” цогцос олж авах нь хэцүү байсан учир олонх анатомичид шарилын хулгайчдаас цогцос худалдаж авдаг эсвэл өөрсдөө олз хайхаар гардаг байв. Эдинбургийн дотуур байрны эзэн Уильям Хейл, түүний түнш Уильям Берк нар энэ “бизнесийг» тэнгэрт гартал цэцэглүүлжээ. Тэд үйлчлүүлэгчдээ боомилон хороож, цогцсыг нь анатомич Роберт Нокст худалддаг байв. Цогцос шив шинэхэн, бүрэн бүтэн байсныг анатомич анзаараагүй, эсвэл анзаарахыг хүсдэггүй байж. 1827-1828 оны хооронд Берк, Хейл нар 10 хүний амийг бүрэлгэсэн байна. Хожим нь Берк дүүжлэн хороох ялаар шийтгүүлж, харин Британийн Засгийн газар цогцос задлан шинжилгээ талаарх хуулийн заалтыг зөөлрүүлжээ.
Боолуудад хийсэн мэс заслын туршилт
Орчин үеийн эмэгтэйчүүдийн эмч нарын анхдагч Жеймс Мэрион Симс үтрээ болон давсагны хооронд цоорхойтой гурван боолд мэс засал хийж туршсанаараа алдаршжээ.
Эдүгээ Симс нэг талаар эмэгтэйчүүдийн өвчнийг оношилж эмчлэх үндсийг тавигч, эмч нарын одоо ч ашиглаж байгаа эмэгтэйчүүдийн эмчилгээний хэд хэдэн багажыг зохион бүтээгч, нөгөө талаар мэс заслыг өвчтөнийг нойрсуулалгүйгээр хийсэн жирийн бус нэгэн гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн байна. Нэгдүгээрт, мэдээгүйжүүлэлт тэгэхэд дөнгөж бий болж байсан, хоёрдугаарт, мэс заслын үеийн өвдөлт өвчний өвдөлт шиг биш гэж Симс батлан хэлжээ. Тэрбээр энэ тухайгаа 1857 онд лекц уншихдаа нотолж байв. Мэс засал хийлгэсэн боолчууд бүгд эрүүл саруул болсон ба хожим нь эрх чөлөөтэй болж, хоёр нь бүр хүүхэдтэй болжээ.
Гватемалд тэмбүүг судалсан нь
1946-1948 оны хооронд АНУ болон Гватемалын засгийн газраас эмчилгээ нь хэр үр нөлөөтэй болохыг тодруулахын тулд бэлгийн замын халдварт өвчин хэр газар авч байгааг тогтоох зорилго бүхий судалгааг ивээн тэтгэсэн байна. Тэмбүү өвчтэй биеэ үнэлэгчидтэй унтуулж, зориуд шархлуулсан эр бэлгийн эрхтэнд нь тэмбүүгийн нян түрхэх замаар халдвар авахуулсан хоригдлууд болон сэтгэцийн өвчтэй хүмүүс «Судалгаанд» хамрагджээ. Халдвар авсан хүмүүст пенициллиний эмчилгээ хийсэн бөгөөд энэ зэрлэг балмад туршилтад оролцогчдын цаашдын хувь заяа хэрхсэн талаарх мэдээлэл огт байдаггүй гэнэ. 2010 оны 10 дугаар сарын 1-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 60 жилийн өмнө явуулсан туршилтын төлөө Гватемал улсаас албан ёсоор хүлцэл өчжээ.
Таскиги хотод хийсэн туршилт
Хүн дээр хийсэн хамгийн урт хугацааны туршилт 40 жил үргэлжилжээ. 1932 онд АНУ-ын Эрүүл мэндийн яам тэмбүү өвчний уршгийг судлах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн ажилтнууд өвчнийг анагаах бус зөвхөн ажиглалт хийж байсан нь сайн дурынхны хувьд харамсавч барахгүй явдал болжээ. Судлаачид АНУ-ын Алабама муж улсын хар арьст 399 хүнд халдварласан өвчний явцыг ажигласан байна. Тэгэхдээ тэднийг “муу цус”-наас нь ангижруулна гэж тайвшруулж байжээ. Хэрэг дээрээ эмчилгээ хийгдээгүй байна. Харин бүр1947 онд тэмбүү өвчнийг пенициллинээр бүрэн эмчилдэг болсон байна. Сэтгүүлчид мөрдөлт явуулсны дараа буюу 1972 онд л туршилтыг зогсоосон гэж livescience.com сайтад бичжээ.
З.Амгалан