logo
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2021/07/06

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 9, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.лгаантай аадар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Сэтгэгдэлүүд

Дээш