logo
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана

2021/07/06

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.035.906 иргэн I тунд, 894.501 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2672 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 30133 (29.7 хувь), 16-17 насны 17739 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг  дүүрэг тус бүрээр танилцуулъя. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш