Нийслэлийн Прокурорын орлогч, прокурор Е.Сагсай өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, Н.Энхбаярын туслах Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр «НПГ-аас ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой хууль бус хувьчлал, түүний эргэн тойронд үүссэн асуудлуудад хуулийн дагуу шалгаж, гэм бурууг тогтоох ажлыг хийж байна. Шалгалтыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хариуцан ажиллах явцдаа Н.Энхбаярын шадар туслах Б.Тулга гэх залууг саатуулан шалгах шаардлагатай болсон. Бид хуулийн дагуу түүнийг баривчлан 14 хоног саатуулсан. Гэвч МАХН-ын гишүүд дэмжигчидийн холбоо, тус намын Хуульч залуучуудын холбооны гэх хүмүүс бидний үйл ажиллагаанд хөндлөнгөөс их бага хэмжээгээр саад учруулж, жагсаал цуглаан хийж байна. Энэ сарын 6-ны өдөр УМБГ-ын хөдөлгөөнийг хэсэг хугацаагаар хааж, орж гарах гэсэн хүмүүсийг нэврүүлээгүй. Яг энэ цаг хугацаатай давхцан Сүхбаатар дүүргийн шүүх дээр Б.Тулгын асуудлыг хэлэлцэн “Үндэслэлгүй цагдан хорьсон” хэмээн түүнийг сулласан нь хууль бус гэж үзэж байна» гэсэн юм. Түүнчлэн уг хуралд Б.Тулгыг шалгаж байсан мөрдөн байцаагч О.Мөнхбаатар оролцох ёстой байсан ч МАХН-ийн гишүүд дэмжигчдийн үйлдлээс болон очиж чадаагүй байхад мөрдөн шалгасан шалтгаан үндэслэл зэргийг тайлбарлуулалгүй шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Прокурор Ё.Сагсай энэ асуудлаар Ерөнхий шүүхэд хандахаа мэдэгдэж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэх эрх аль нэг нам, эвсэл, төрийн бус байгууллагад байхгүй бөгөөд олон түмнийг дэвэргэсэн, уриалсан элдэв үйлдэл хийхгүй байхыг МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос шаардах эрхтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
Харин түүний мэдэгдэлтэй зэрэгцэн МАХН-ын гишүүд няцаалт хийсэн юм. МАХН-ын хуулийн зөвлөх, Шударга ёс хууль зүйн эвсэлийн гишүүн А.Ганбаатар “Шүүх хууль ёсны дагуу Б.Тулгыг сулласан. Үнэхээр хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь түүнийг үргэлжлүүлэн хорих ёстой гэж үзэж байсан бол 72 цагийн өмнө шүүхэд хүсэлтээ хүргүүлэх ёстой байсан. Гэтэл хорих хуулийн хугацаа дуусах тухайн өдөр нь хүсэлтээ хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Манай хүмүүс прокурор О.Мөнхбаатарын ажилд саад учруулсан зүйл байхгүй. Харин манай хүмүүсийг гурван цаг гаруй хүлээлгэсний эцэст хүлээн авч уулзсан байна лээ. Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ё.Сагсай Б.Тулгын эсрэг, хууль бус зүйл ярьж буй нь цаанаа улс төрийн зорилготой нь харагдаж байна” гэсэн юм.
Н.Туяа