logo
Америкийн ерөнхийлөгчид хамгийн урт насалдаг

Америкийн ерөнхийлөгчид хамгийн урт насалдаг

2011/12/09
Ерөнхийлөгчийн алба хүний амьдрах хугацаанд сөргөөр нөлөөлдөггүй бололтой. Энэ тухай « The New York Times» сонин Чикагогийн Стюарт Ольшанск их сургуулийн ажилтнуудын явуулсан судалгааны дүнг иш татан бичжээ.
Судалгааны дүнг харвал, АНУ-ын Ерөнхийлөгч нар тухайн үед амьдарч байсан улс орныхоо бусад эрчүүдээс харьцангуй өндөр насалжээ. Одоо амьд мэнд байгаа төрийн тэргүүн нар ч мөн бусад эрчүүдээс илүү өндөр настай байна.
Судлаачид ерөнхийлөгчийн алба хүний амьдрах хугацаанд сөргөөр нөлөөлдөг гэдэг ойлголтыг няцаахын тулд төрийн тэргүүн нарын дундаж наслалт болон тангараг өргөснийхөө дараа хэр удаан амьдарсан талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнд ерөнхийлөгчийн алба нь амьдрах хугацаанд нөлөөлдөггүй болох нь тогтоогдсон байна. Халдлагад өртөж амиа алдсан ерөнхийлөгч нарыг судалгаандаа хамруулаагүй аж.
Чикагогийн их сургуулийнхан Барак Обама Цагаан ордонд очсоныхоо дараа хурдан хөгшрөх болсон /тухайлбал, түүний үс нь бууралтаж эхэлсэн/ гэх яриа гарсны дараа уг асуудлыг сонирхох болжээ. АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч 90-ээс дээш насалсан байна. Жеральд Форд, Рональд Рейган нар 93 насандаа таалал төгссөн бол Жон Адамс, Герберт Гувер нар 90 насалжээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш