2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институт хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институтын захирал Рохелио Сиерра Диаз нар гарын үсэг зурав.
Уг санамж бичгийн хүрээнд талууд олон улсын харилцааны чиглэлээр багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлэх, харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгааг ёслолын арга хэмжээний үеэр хоёр тал онцлон тэмдэглэв. Олон жилийн турш идэвхжин хөгжиж ирсэн Монгол, Кубын боловсролын салбарын хамтын ажиллагаа ийнхүү олон улсын харилцааны чиглэлээр өргөжин тэлэх эхлэл тавигдлаа.