logo
“Петрочайна ойл фийлд” Афганистаны нефтийн ордыг ашиглах эрх авчээ

“Петрочайна ойл фийлд” Афганистаны нефтийн ордыг ашиглах эрх авчээ

2011/12/10
Хятад улсын хамгийн том газрын тосны бүтээгдэхүүн олборлогч, борлуулагч “Петрочайна Ойл фийлд” компани АФганистаны “Аму даръя” газрын тосны ордыг ашиглаж, тус улсад уул уурхайн ашиглалтын 15 хувийн татвар төлөх болсон тухай өнгөрсөн долоо хоногт тус улсын Олон улсын радио мэдээлэв. Афганистаны Уул уурхайн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хоёр тал уг төслийг өндөр түвшинд олон талын судалгаа явуулан, гэрээ хэлэлцээрээ хийсэн гэнэ. Одоо хоёр тал өөрсдийн Засгийн газар, парламентын түвшинд баталж, зөвшөөрөл гаргуулсны дараа энэ оны 12-р сарын сүүлчээр үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. “Аму даръа” газрын тосны орд газар нь хайгуулаар 80 сая баррель газрын тосны нөөцтэй нь тогтоогдсон төдийгүй бүтээгдэхүүн олборлох олон улсын сонгон шалгаруулалт явуулсан юм. Гадаадын 12 аж ахуй нэгж энэхүү шалгаруулалтанд оролцсоноос “Петрочайна Ойл фийлд” компани тус улсад уул уурхайн ашиглалтын 15 хувийн татвар төлөх санал өгснөөр олборлох эрхийг авч чаджээ.
     
Ц.Баяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш