logo
Өмнөд хилээр 10 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоожээ

Өмнөд хилээр 10 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоожээ

2011/12/10
Монгол, БНХАУ-ын хилийн боомт Гашуунсухайт, Ганцмод боомтуудаар нэвтэрсэн экспорт, импортын барааны нийт хэмжээ түүхэн дээд амжилтыг эвдэж арван сая тонн давлаа гэж ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Синьхуа агентлагийн төлөөлөгч мэдээлэв. Оны эхний сард тус боомтуудаар хоёр орны аж ахуйн нэгжүүд нийт 10 сая 5 мянган тонн ачааг экспорт, импортоор нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүний нийт үнэ 1 тэрбум 400 сая америк долларт хүрсэн байна. Үүнээс Хятад улсад импортолсон бараа бүтээгдэхүүний үнэ 850 сая америк долларт хүрчээ. Өнгөрсөн хугацаанд боомтуудаар нийт 350 мянга гаруй иргэд нэвтэрсэн байна. Монгол Улсаас экспортолж буй гол бараанд коксжих нүүрс, Хятадын талаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, жимс, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн зонхилжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш