Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Авлигын эсрэг хуулийн дагуу олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлж байна. Энэхүү авлигын индекс нь нөгөө талаар НҮБ-ын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг болох Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, 24 дүгээр зорилт”-ын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” дэд зорилтын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт болж байгаа юм.
Монгол Улсын Авлигын индекс нь авлига хэмээх сөрөг үзэгдлийн цар хүрээ, хэлбэр, шалтгааныг тодорхойлох тоон болон чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр цогц бөгөөд уг үзэгдлийн орон зайн (салбараар болон аймаг, нийслэлээр тооцдог) болон цаг хугацааны өөрчлөлт (авлигын индексийг хоёр жил тутам тооцон гаргадаг)-ийг илтгэн харуулдаг.
Авлигатай тэмцэх газраас авлигын индексийг 2009 онд анх тооцон гаргаж байсан бол хоёр жилийн дараа 2011 онд хоёрдахь удаагаа тооцон гаргаж байгаа юм. Ингэснээр цаг хугацааны хувьд уг үзэгдэл хэрхэн өөрчлөгдснийг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгож байгаагаараа энэ удаагийн судалгаа онцлогтой.
Монгол Улсын Авлигын индекс нь арга зүйн хувьд дараахь онцлог талуудтай.
• Дан ганц төсөөллийн үзүүлэлтэд тулгуурлаагүй, авлигын талаарх төсөөлөл болон статистик тоо мэдээлэл дээр үндэслэн тооцогдсон;
• Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 338 сум, дүүргийн оршин суугчдыг төлөөлсөн 4000 иргэд, бизнес эрхлэгчид; төрийн захиргааны болон нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын ажилтан, албан хаагчдыг төлөөлсөн 2000 төрийн албан хаагч; төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил зэрэг холбогдох бүх төлөөллийн 350 шинжээчдийн үзэл бодлыг тусгасан;
• Олон нийтлэг туршлага, судалгаа шинжилгээний арга зүйд үндэслэн авлигыг нэгдсэн тоон үзүүлэлтээр, үндэсний түвшинд хэмжин гаргаж буй анхны тохиолдол болж байгаа;
• Авлигыг 0 (авлигад бүрэн автсан)-ээс 1 (огт авлигагүй) хүртэлх тоон үзүүлэлтээр илэрхийлдэг;
• Авлига хэмээх үзэгдлийг цар хүрээ, хэлбэр, шалтгаан гэсэн гурван талаас нь авч үзсэн зэрэг болно.
Монгол Улсын Авлигын индекс 2011 онд 0.63 гарсан нь 2009 оныхоос 0.01 пунктээр буурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад авлигын нөхцөл байдал муудсан болохыг харуулж байна. Авлигын индексийг бүрдүүлэгч үзүүлэлтүүдээс авлигын хэлбэрийн үзүүлэлт 0.02 пунктээр буурсан нь авлигын индекс ийнхүү буурахад нөлөөллөө. Энэ нь авлига хэмээх үзэгдэл илүү ноцтой байдлаар илрэн гарах болсныг харуулж байна.
Зураг 1: Монгол Улсын авлигын индекс, түүний бүрдүүлэгч үзүүлэлтүүд
Авлигын цар хүрээний үзүүлэлтүүд тус бүрээр нь авч үзвэл, авлигын цар хүрээний талаарх олон нийт, шинжээчдийн төсөөллийн үзүүлэлт 0.79 гарч байна (Хүснэгт 1). Өөрөөр хэлбэл, 2011 онд олон нийт, шинжээчдийн дунджаар тэдний 79.0 хувь нь Монгол Улсад авлига түгээмэл байна гэж үзсэн нь 2009 оныхоос 4.0 пунктээр нэмэгджээ. Үүний дотор Монгол Улсад авлига түгээмэл үзэгдэл болсон гэж 2009 онд иргэдийн 79.4 хувь нь үзэж байсан бол 2011 онд энэ үзүүлэлт 81.4 хувь болж нэмэгдсэн байна.
Хүснэгт 1: Авлигын цар хүрээний үзүүүлэлтүүд
Үзүүлэлтүүд |
2009 |
2011 |
Өөрчлөлт |
Авлигын цар хүрээний талаарх олон нийт, шинжээчдийн төсөөллийн үзүүлэлт |
0.75 |
0.79 |
0.04 |
Авлигын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт |
0.03 |
0.02 |
-0.01 |
Шинжээчдийн төсөөллөөрх авлигын хувь хэмжээ |
0.10 |
0.11 |
0.01 |
Олон нийтийн зүгээс төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийн дундаж хувь хэмжээ |
0.15 |
0.13 |
-0.02 |
Авлигын цар хүрээний нэгдсэн үзүүлэлт |
0.74 |
0.74 |
0.00 |
Авлигын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт 0.02 гарч байгаа нь улсын нэгдсэн төсвийн жилийн зарлагын 2.1 хувьтай тэнцэх хэмжээний хохирол авлигын гэмт хэргийн улмаас учирч байна.
Түүнчлэн, шинжээчдийн төсөөллөөрх авлигын хувь хэмжээ 0.11 гарсан нь 2009 оныхоос 0.01 пунктээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалт буюу тендерт оролцох, өр төлбөр, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх зэрэг хэлцлүүдийн үнийн дүнгийн дунджаар 11.1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө авлига, хээл хахууль байдлаар зарцуулагддаг гэж шинжээчид үзсэн байна.
Олон нийтийн төсөөллийн судалгаанд хамрагдсан иргэдийн 20.0 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд гэр бүлийн зүгээс нь төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан бөгөөд тэд өрхийн жилийн төсвийнхөө дунджаар 12.6 хувьтай тэнцэх буюу 321.3 мянган төгрөгийн хээл хахуулийг төрийн албан хаагчдад өгчээ. Төрийн албан хаагчдад төлсөн хээл хахуулийн өрхийн төсөвт эзлэх хувийн жин буурсан хэдий ч хээл хахууль өгсөн өрхүүдийн эзлэх хувь 6.7 пунктээр, төлсөн хээл хахуулийн дундаж хэмжээ 33.4 хувиар өссөн байна.
Авлигын хэлбэрийн үзүүлэлт 0.52 гарсан нь 2009 оныхтой харьцуулахад 0.02 пунктээр буурсан байна (Хүснэгт 2). Авлигын хэлбэрийн үзүүлэлт ийнхүү буурахад авлигын хэргийн давталт, зохион байгуулалттай байдлын болон ангиллын үзүүлэлтүүд 0.03-0.21 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Тухайлбал, 2009 онд хоёр болон түүнээс дээш давтан үйлдлэтэй авлигын гэмт хэрэг нийт гэмт хэрэгт 30.0 хувийг эзэлж байсан бол 2011 онд 51.0 хувь болж нэмэгдсэн байна. Авлигын гэмт хэргийн давталт буюу үйлдлийн тоо нэмэгдэж байгаа нь төрийн байгууллагын дүрэм журмын гажуудал, үйл ажиллагааны ил тод бус байдал нь эдгээр хэргийг дахин давтан үйлдэгдэхэд хүргэж байна. Мөн зохион байгуулалттай гэмт хэргийн эзлэх хувь 2009 онд 42 хувь байснаа 2011 онд 58 хувь болж 16 пунктээр нэмэгдсэн нь авлигын гэмт хэргийг илүү зохион байгуулалтайгаар үйлдэх болсныг харуулж байна.
Түүнчлэн авлигын хэргийн ангиллын үзүүлэлт 0.03 пунктээр нэмэгдсэн нь авлигын гэмт хэрэгт хүндэвтэр, хүнд хэргүүд зонхилох болж, илүү ноцтой, хор уршигтай болж байна гэсэн үг юм.
Хүснэгт 2: Авлигын хэлбэрийн үзүүүлэлтүүд
Үзүүлэлтүүд |
2009 |
2011 |
Өөрчлөлт |
Давхар объекттой авлигын гэмт хэргийн эзлэх хувь |
0.31 |
0.19 |
-0.12 |
Хоёр болон түүнээс дээш давталттай авлигын гэмт хэргийн эзлэх хувь |
0.30 |
0.51 |
0.21 |
Зохион байгуулалттай авлигын гэмт хэргийн эзлэх хувь |
0.42 |
0.58 |
0.16 |
Авлигын гэмт хэргийн ангиллын үзүүлэлт |
0.37 |
0.40 |
0.03 |
Авлигын гэмт хэргийн шунахай сэдэлтийн үзүүлэлт |
0.91 |
0.69 |
-0.22 |
Авлигын хэлбэрийн нэгдсэн үзүүлэлт |
0.54 |
0.52 |
-0.02 |
Авлигатай тэмцэх газраас авлигын индексийг үндэсний түвшинд тооцон гаргасны зэрэгцээ салбараар буюу сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаар болон аймаг, нийслэлээр буюу нутгийн захиргааны байгууллагаар тооцон гаргадаг. Энэ нь салбаруудын хооронд болон аймаг, нийслэлийн хооронд авлигад өртөх эрсдлээр нь харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Салбарын болон аймаг, нийслэлийн авлигын индексийг тэдгээр дэх авлигыг үүсгэгч нөхцлүүд болон бодит байдлын талаарх шинжээчид, төрийн албан хаагчид, иргэд, бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгасан тус бүр 14 төрлийн үзүүлэлтийг ашиглан тооцсон.
Эрдэс баялаг, эрчим хүчний (0.57), Эрүүл мэндийн (0.59) болон Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын (0.59) төрийн байгууллагууд авлигад өртөх илүү эрсдэлтэй гэж тодорхойлогдсон байна (Хүснэгт 3).
Хүснэгт 3: Авлигын индекс, салбараар
Салбарын ангилал / он |
2009 |
2011 |
Өөрчлөлт |
Сангийн сайдын эрхлэх асуудлын |
0.63 |
0.66 |
0.03 |
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын |
0.63 |
0.64 |
0.01 |
Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын |
0.61 |
0.60 |
-0.01 |
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын |
0.65 |
0.64 |
-0.01 |
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын |
0.71 |
0.59 |
-0.12 |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын |
0.64 |
0.61 |
-0.03 |
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын |
0.64 |
0.60 |
-0.03 |
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын |
0.69 |
0.67 |
-0.02 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын |
0.63 |
0.67 |
0.04 |
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын |
0.47 |
0.57 |
0.09 |
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын |
0.61 |
0.59 |
-0.02 |
Шадар сайдын эрхлэх асуудлын |
0.63 |
0.59 |
-0.04 |
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын, Эрүүл мэндийн сайдын зэрэг 8 салбарт авлигад өртөх эрсдэл нэмэгдсэн буюу авлигын индекс буурсан байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын салбарын авлигын индекс 2009 оныхоос 0.09 пунктээр сайжирсан хэдий ч бусад салбартай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлттэй хэвээр байна.
Аймаг, нийслэлийн авлигын индексийг 2009 оныхтой харьцуулахад 9 аймагт өссөн, 3 аймагт өөрчлөгдөөгүй, 10 аймаг, нийслэлд буурсан байна (Хүснэгт 4). Баян-Өлгий (0.46), Ховд (0.49), Дархан-Уул (0.52), Өмнөговь (0.53), Хөвсгөл (0.53) аймгуудын авлигын индекс доогуур буюу харьцангуй авлигад өртөх эрсдэл өндөртэй аймгууд болж байна.
Хүснэгт 4: Авлигын индекс, аймаг, нийслэлээр
Аймаг, нийслэл / он |
2009 |
2011 |
Өөрчлөлт |
Àðõàíãàé |
0.47 |
0.60 |
0.14 |
Áàÿí-ªëãèé |
0.54 |
0.46 |
-0.09 |
Áàÿíõîíãîð |
0.58 |
0.58 |
0.01 |
Áóëãàí |
0.66 |
0.66 |
0.00 |
Ãîâü-Àëòàé |
0.59 |
0.62 |
0.03 |
Äîðíîãîâü |
0.66 |
0.64 |
-0.02 |
Äîðíîä |
0.59 |
0.65 |
0.06 |
Äóíäãîâü |
0.66 |
0.55 |
-0.11 |
Çàâõàí |
0.64 |
0.63 |
-0.02 |
ªâºðõàíãàé |
0.60 |
0.66 |
0.06 |
ªìíºãîâü |
0.55 |
0.53 |
-0.01 |
Ñ¿õáààòàð |
0.58 |
0.67 |
0.09 |
Ñýëýíãý |
0.64 |
0.69 |
0.05 |
Òºâ |
0.71 |
0.68 |
-0.03 |
Óâñ |
0.54 |
0.54 |
0.00 |
Õîâä |
0.49 |
0.49 |
0.00 |
Õºâñãºë |
0.55 |
0.53 |
-0.02 |
Õýíòèé |
0.56 |
0.68 |
0.13 |
Äàðõàí-Уул |
0.60 |
0.52 |
-0.08 |
Óëààíáààòàð |
0.60 |
0.58 |
-0.02 |
Орхон |
0.49 |
0.56 |
0.07 |
Ãîâüс¿ìáýð |
0.67 |
0.58 |
-0.09 |
Төр засаг, төрийн байгууллага, албан хаагчдын зүгээс шударга, хариуцлагатай, ил тод ажиллахыг тодорхой хэмжээнд ярьж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч олон нийт төр, засгаас илүү ихийг хүсч хүлээж байгааг авлигын индексийн 2011 оны судалгааны дүн харууллаа.