Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэдээллийн төвд өчигдөр «Гадаадад байгаа монгол иргэдийн нийгмийн асуудал» сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд НХХ-ийн сайд Т.Ганди, дэд сайд Д.Нямхүү, яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш,Мөнхцэрэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Хөдөлмөрийн төв биржийн дарга А.Зангад, яамны гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Үржинбадам нар оролцлоо.
Т.Ганди сайд «Хүн амын гадаад шилжих хөдөлгөөний нэг томоохон хэсгийг хөдөлмөр эрхлэх зорилгоор хилийн чанадад шилжин амьдрах асуудал эзэлдэг. Манай улсын иргэд «Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай» хуулийн дагуу гадаадад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна.
Тухайлбал, БНСУ-д манай 32658 иргэн ажиллаж амьдарч байна. Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107140 Монгол Улсын харьяат иргэд байна.
Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн нийгмийн ба хөдөлмөрлөх баталгаа хангагдсан хэдий ч иргэд үйлдвэрлэлийн ба ахуйн осолд өртөж гэмтэж бэртэх, ажлаас халагдах, улмаар хууль бусаар гадаад улсад ажиллаж амьдрах явдал түгээмэл гарч байна. Түүнчлэн, хууль бусаар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд янз бүрийн зөрчилд холбогдох, хөдөлмөрийн мөлжлөгийн зэрэг эрсдэлд орох хандлага илэрч байна.
Гадаадаас ажиллах хүч авч, гадаад руу ажиллах хүч илгээж байгаа өнөөгийн үйл ажиллагааны хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжид тулгуурлан «Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай» хуулийн шинэчилсэн найруулга болох Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу тус улсад төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор «Нэг цэгийн үйлчилгээний төв» -ийг Сөүл хотод байгууллаа. Мөн хоёр орны Засгийн газрын хооронд 2007 онд байгуулсан «Нийгмийн хамгааллын тухай» хэлэлцээрийн дагуу БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамруулах, хэлэлцээр хийгдэхээс өмнө тус улсын тэтгэврийн даатгалд даатгуулж байсан иргэдийн төлсөн шимтгэлийн мөнгийг буцаан олгох зэрэг үйл ажиллагааг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын төлөөлөгчийн албаар дамжуулан хэрэгжүүлж байна.