Дархан аварга Дарийн Дамдин бид хоёрыг “найз” байсан гэвэл үнэмших хүн бараг байхгүй биз. Гэхдээ үнэн юм үнэнээрээ байх сайхан. Анх хаана танилцсан юм бэ? гэдэг асуулт аяндаа урган гарч ирж таарна. Асуултанд хариулъя.
Өнөөдрийн бидний амьдарч байгаа “Ардчилсан нийгэм” төрөөгүй байсан цаг. Гэхдээ үр хөврөл нь бүрэлдэж байсан 1989 он юм даг. Үзэг цас эвлүүлж, улмаар ивлүүлэн бичиж бас гэрэл зураг татаж, сургууль дээрээ бюллетень /фото мэдээ/ гаргаж, ангийнхан төдийгүй сургуулийнхныгаа гэрэл зургаар хангаж, түүх бүтээж байсны хувьд сэтгүүлч болохоор алсын моринд дөрөөлөн Булган аймагт дадлагын ажлаар явлаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонинд дадлага хийх гэж байгаа хэрэг. Булганы сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ж.Мөнх-Очир гэж шавилхан эр ажиллаж байсан юм. Тэр маань одоо МОНЦАМЭ агентлагийн Булган аймаг дахь сурвалжлагч. Манай ангийнхнаас Дарьгангын “Цагаан дэлт халиун” буюу Ай.Төмөр-Очир бид хоёр сэтгүүлч болохоор тус сонинд “ноён” Ж.Мөнх-Очирын мэдэлд очсон хэрэг. Ангийн бусад нөхөд ч тус аймагт ирсэн бөгөөд тэд цөмөөрөө хурган болон төлгөн дарга болох дадлага хийж билээ.
Төмөр-Очир бид хоёр Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдад ажиллав. Тэр үед л би вээр зураач, яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир найзыгаа “Ай”Төмөр-Очир” гээд нэрлэчихлээ. Гэтэл хожим нь тэр чигээрээ “Ай Төмөр-Очир” гээд нэршчихсэн юм даг. Нэг өдөр дархан аварга Д.Дамдин Сайхан сум руугаа явж байна гээд Хишиг-Өндөр сумд хүрээд ирдэг байгаа.
Арай л нэг өрөөнд ороогүй болохоос бид бүгдээрээ сумын зочид буудалд цуг байрлаж байв. Төмөр-Очир бид хоёр болсон хойно яаж зүгээр байхав. Хоёулаа шүлэг бичнэ, бас морь зурна. Гэхдээ түүний дэргэд миний зурах гэж юу ч биш боловч бөх мэднэ, бөхөө бичнэ. Болж л өгвөл зургийг нь татах санаатай.
Тийн учир, далим болгож хоёр гурван гожин юм, тавгийн идээ бэлтгэж тавьчихаад аваргыг өрөөндөө урилаа. Мань эр ч хар пальтоныхоо энгэрийг задгай тавьчихсан хаалгаар багтаж ядан ороод ирэх нь тэр. Манай ангийнхан гэдэг нь Төмөр-Очир бид хоёроос гадна эрэгтэй, эмэгтэй арваад нөхдүүд бас байсан юм даг. Эр, эмгүй аваргыг хүндэлж, дайлж цайлаад л сүйд майд. Бид аваргыг дайлж цайлсан нэртэй ч өөрсдийгөө хөөрхөн “бөөцийлэх”-өө юу эс андахав. Үнэндээ бидний бэлтгэсэн хатуу хүтүү юм аваргыг халааж байгаа шинж бараг мэдрэгдээгүй юм даг. Мэдээж дуу, хуур болоод л явчихлаа. Аварга ч бас дуулж байна аа. Яг үнэндээ аварга дуунд тийм ч их ”бяртай” биш байсансан. Аваргын ярианы өнгө ч гэсэн тийм том “рам”-д баймааргүй нарийн шингэн намуун зөөлөн авиа гарна. Бас их хөгжилтэй гэж байгаа. Аварга ч төрөлх Сайхан сум руугаа хөдлөх боллоо. Хэлж ярьж тохирсон ёсоороо Төмөр-Очир бид хоёрыг баруун, зүүн гарын “түшмэл”-ээ болгон авч явах санаагаа цухуйлгалаа. Үнэндээ бид хоёр Сайхан суманд биш Хутаг-Өндөр суманд ажиллах ёстой байсан юм. Хаврын тарчиг цаг атал аваргын буянд өнгөрөгч намрын өнжсөн уруул чимчигнүүлсэн мөстэй айрагнаас хүртэж явсансан.
Тэр үед аваргатай бөхийн тухай яриа өрнүүлж билээ.
-Таныг улсад тав дараалан түрүүлснийг мэднэ. Хэдэн удаа үзүүрлэсэн юм бэ?
-Би 1956-1960 онд тав жил дараалан түрүүлчихээд 1961 онд С.Цэрэнтэй үзүүр түрүүнд үлдэж анх удаа үзүүрлэж байлаа. Дараа нь 1966 онд Ж.Мөнхбатыг түрүүлэхэд, 1968, 1969, 1970 онуудад Х.Баянмөнх, Г.Дэмүүл, Ч.Бээжин нарыг түрүүлэхэд гурван жил дараалан үзүүрлэсэн. Ингээд нийтдээ таван удаа үзүүрлэсэн.
-Тэгвэл таван жил дараалан түрүүлсэн мөртлөө засвартай ч бас таван удаа үзүүрлэсэн юм байна. Ер нь нийтдээ хэдэн удаа шөвгөрсөн юм бэ?
-За байж, анх 1952 онд зургаа, 1953 онд тав, 1954 онд зургаа, 1962 онд тав, 1971 онд зургаа, 1976, 1978 онд тус бүр тав давсан. Үүнээс гадна 1964, 1965, 1972, 1973, 1974 онд тус бүр долоо давсан юм байна.
-Та хэд дэх удаагаа түрүүлж байж аварга цол хүртсэн бэ?
-Би чинь 1958 онд 3 дахь удаагаа түрүүлж байж аварга болж байлаа ш дээ.
-Та Ш.Батсуурь аваргатай олон удаа таарч барилдаж байв уу?
-Өө таарч барилдалгүй яахав. Тэр чинь их хурдан хөдөлгөөнтэй барилдаг байсан юм шүү дээ.
Намайг 1957 онд хоёр дахь удаагаа түрүүлэхэд Ш.Батсуурь үзүүрлэсэн.
Дархан аваргатай ийн ярилцаж билээ. Тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Ингэхлээр тав дараалан түрүүлж, таван удаа үзүүрлэж, бас таван удаа долоо давж, 3 удаа зургаа, 3 удаа тав тавсан юм байна шүү дээ. Тэгэхлээр нийтдээ 21 удаа тав ба түүнээс дээш давж түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн байгаа юм.
Мэдээж олон удаа дөрөв давсан байж таарна. Лав л 1986 онд дөрөв давж, тавын даваанд манай Говь-Алтайн Д. Шоовдойхүүг амлан авч барилдаад өвдөг шороодож улсын начны болзол хангуулж байсан юм даг. Мөн ч агуу өндөр, дээд амжилт гаргаж байсан байгаа юм шүү. Бид цагийг эзэлсэн их аварга гэж ерээд оноос хойш ярьдаг болсон. Тэгж хэлдэггүй л байсан болохоос цагийг эзэлсэн их аваргуудын нэг бол яах аргагүй Дарийн Дамдин аварга мөн.
Одоо эргэн бодоход ганц хоёр начин төрүүлсэн нь үнэн. Дамдин аваргыг начингийн “найраа”-г эхлүүлсэн гэсэн яриа чих дэлсэж байсан удаатай. Харин би вээр “Үгүй” гэж хэлмээр байна. Аваргыг хараахан харих болоогүй байхад хүү Д.Баяраа нь ид барилдаж улсын заан цол хүртэж байсан. Хэрвээ аварга “найраа” хийдэг л байсан юм бол хүүгээ дэмжээд заанаас өндөр цолонд хүргэчих нь яасан юм гэж бодогддог. Тэгвэл аваргад тийм санаа огт байгаагүй гэж хэлэх гээд байна. Ер нь л хүүхэд шиг цагаан цайлган сэтгэлтэй, хээ баагүй, гүдэсхэн хэнэггүй монгол бөх байсан гэж бодож явдаг даа. Аваргатай хуучилсан өөр яриа, наргиа нэг биш бий ч энэ удаа өндөрлөе.
Д.Сэрээтэр