Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн 16 багийн нэр тодорлоо. 2011-2012 оны улирлын Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тойргийн тоглолтын хамгийн том сенсаци нь Английн хөлбөмбөгийн нэгэн төв болох Манчестр хотын аварга загаснууд болох алдарт “Манчестр Юнайтэд” болон “Манчестр Сити” багууд энэхүү нэр хүндтэй тэмцээнийг орхисон явдал юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон чадварлаг тамирчныг үнэ цохиж өөрийн болгосон “Манчестр Сити”-гийн хувьд Аваргуудын лигт шинэ баг гэхэд болно. Тиймээс тэд Аваргуудын лигээс хөөгдсөн явдлыг ойлгож болох талтай. Харин Аваргуудын лигийн гурав, Английн Премьер лигийн 19 удаагийн аварга, асар их туршлагатай “Манчестр Юнайтэд”-ийнхэн энэ улирлын тэмцээнд хэсгээсээ гарч чадалгүй гутамшигтайгаар хөөгдсөн нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд үнэхээр гэнэтийн үйл явдал боллоо.
“Манчестр Юнайтэд”-ийнхэн хэсгийн зургаа дахь тоглолтоо Швейцарийн “Базель” багийн талбайд хийж, 2:1-ийн харьцаатай хожигдсоноор Аваргуудын лигийг орхихоос өөр аргагүй болсон юм. Ийнхүү тэд нийт есөн оноотой болсон ч энэ нь шөвгийн 16-д шалгарахад хангалтгүй байв. “Манчестр Юнайтэд”-ийн хувьд энэ тоглолтод нэг бол хожих, эсвэл тэнцсэн тохиолдолд “C” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, дараагийн шатанд үлдэх боломжтой байсныг хэлэх нь зүйтэй.
Швейцарийн Базель хотод болсон энэ тоглолтын гоолуудыг “Базель”-ийн талаас Стреллер, Фрей нар, харин “Манчестр Юнайтэд”-ийн талаас Фил Жонес тус тус оруулжээ.
“Манчестр Юнайтэд”-ийнхэн сүүлийн 17 жилийн хугацаанд Аваргуудын лигийн хэсгийн тоглолтоос хоёрхон удаа л мултарч, дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон. Харин энэ нь тэдний хувьд гурав дахь тохиолдол болжээ.
Үүн дээр нэмэгдээд “Манчестр Юнайтэд”-ийнхэн өмнөх жил нь Аваргуудын лигийн шигшээ тоглолтод өрсөлдсөн багуудаас дараагийн улирлын тэмцээнийхээ хасагдах шат буюу шөвгийн 16-д шалгарч чадаагүй анхны баг болж байгаа аж. Тиймээс “Манчестр Юнайтэд” багийнхан энэ улиралд олон “сөрөг амжилт”-ын эзэн болж, хөгжөөн дэмжигчдээ гомдоосон гэсэн үг юм.
Дашрамд дурдахад “C” хэсгээс нэгдүгээр байраар 12 оноотой Португалийн “Бенфика” баг, харин хоёрдугаар байраар “Манчестр Юнайтэд”-ийг буулгаж авсан “Базель” баг 11 оноотойгоор шөвгийн 16-д шалгарч чадлаа. “Бенфика”-гийн хувьд хэсгийн сүүлийн тоглолтоо Румыны “Отелул Галати” багтай хийж, довтлогч Оскар Кардозогийн оруулсан нэг гоолын ачаар өрсөлдөгчөө буулган авчээ.
“Манчестр Юнайтэд”-ийнхэн ийнхүү Аваргуудын лигээс харамсалтайгаар хөөгдөж, зэрэглэл доогуур тэмцээн болох Европа лигт өрсөлдөхөөр боллоо.
“Манчестр Юнайтэд”-ийн ерөнхий дасгалжуулагч Сер Алекс Фергусон баг нь тэмцээнийг орхисны дараа сэтгүүлчдэд ярихдаа “Мэдээж хэрэг бид сэтгэл дундуур байна. Ийм үр дүн гарсны дараа сэтгэл дундуур байхаас өөр яах ч билээ. Энэ чухал тоглолтын үеэр манай багийнхны бөмбөг эзэмшилт сайн байсан. Үүнээс гадна тоглолтын сүүлийн 30 минутад бид олон боломжийг гаргасан ч тэдгээрийг гоол болгож чадсангүй. Бид Европа лигт огт тоглож үзээгүй тул сонин мэдрэмж төрж байна. Гэхдээ бид энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө хичээх болно. Европа лигт орохоор болсон нь бид Аваргуудын лигт сайн тоглож чадаагүйн шийтгэл гэж бодож байна. Ийм зүйл болсонд хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсч байна. Гэвч бид бусад тэмцээндээ сайн оролцож, хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хичээнэ” гэв.
Харин дараагийн шатанд шалгарсан “Базель” клубийн ерөнхий дасгалжуулагч Хейко Вогел тун баяртай байгаагаа илэрхийлээд шөвгийн 16-д сайн тоглохоо хөгжөөн дэмжигчдэдээ амлажээ.
“Манчестр Сити”-г аз дайрсангүй
Аваргуудын лигт анх удаа оролцож буй Арабын тэрбумтан эзэнтэй “Ман-честр Сити”-гийнхэн “A” хэсгийн сүүлийн тоглолтоо Германы аварга “Байерн Мюнхен”-тэй хийж, 2:0-ийн харьцаатай хожин 10 оноотой болсон. Гэвч 10 оноотой “Манчестр Сити”-гийнхэн шөвгийн 16-д шалгарч чадалгүй Аваргуудын лигийг орхилоо.
“A” хэсгээс нэгдүгээр байраар Германы “Байерн Мюнхен” дараагийн шатанд шалгарах нь хэсгийн сүүлийн тоглолт болохоос өмнө нэгэнт тодорхой болоод байсан. Тиймээс энэ хэсгээс хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө Италийн “Нафоли” болон “Манчестр Сити” багууд өрсөлдсөн юм. Уг нь хэсгийн нөгөө баг болох Испанийн “Вилларял” багийн талбайд зочилсон Италийн “Нафоли” багийнхан өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатай хожиж, нийт 11 оноотой болж, шөвгийн 16-д шалгарсан байна.
Эсрэг багийн талбайд зочилж буй “Нафоли” “Вилларял”-тай тэнцэх, эсвэл хожигдох магадлалтай гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байсан ч тэдний хүссэнээр болсонгүй. Нэгэн сонирхолтой баримт дуулгахад Аваргуудын лигийн үлдсэн долоон хэсгийн зургаад нь “Манчестр Сити” шиг 10 оноо авсан багууд дараагийн шатанд шалгарсан байна. Харин “Манчестр Сити”-гийн хувьд бүх зүйл эсрэг байлаа. Энэ нь “Манчестр Сити”-гийнхнээс аз нүүрээ бууруулсныг харуулж байна.
Одоо тэднийг мөн л Европа лигийн тэмцээн хүлээж буйг хэлэх нь зүйтэй.
Баг нь Аваргуудын лигийг орхисны дараа “Манчестр Сити”-гийн ерөнхий дасгалжуулагч Роберто Манчини мэдэгдэхдээ “Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод 10 оноо цуглуулж чадсан бол дараагийн шатанд шалгарах магадлал 99 хувьтай болдгийг би мэднэ. Гэвч энэ удаа тийм зүйл болсонгүй. Бид ийм байдлаар азгүйтсэн нь анхаарал татаж байна. Бид өмнөх тоглолтуудад шаардлагагүй олон оноо алдсан нь бүх зүйлийг эргүүлчихлээ. Гэхдээ “Нафоли”-д баяр хүргэе. Тэд биднээс нэг оноо илүү цуглуулж, шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. Би ийм зүйл болсонд багийнхаа хөгжөөн дэмжигчдээс уучлал хүсч байна.
Миний бодлоор бид шалгарч чадаагүйдээ гутрахын оронд Европа лигт түрүүлэхийг хичээх хэрэгтэй. Учир нь бид энэ тэмцээний шигшээ тоглолтод шалгарч, улмаар аварга болж чадвал клубийн хувьд үнэхээр сайн зүйл байх болно. Манай багийнхан олон цом хүртэх хэрэгтэй. Европа лиг зэрэг тэмцээнд бид түрүүлж чадах ёстой. Энэ нь багийн сэтгэл зүй болон ур чадварыг сайжруулна” гэв.
“Олимпик Лион” гоолын бороо орууллаа
Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тойргийн тоглолтод хамгийн олон гоол орж, хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан тулаан “D” хэсэг дэх Францын “Олимпик Лион”, Хорватын “Динамо Загреб” багуудын хооронд боллоо. Хамгийн сонирхолтой нь энэ тулаанд талбайн зочин баг “Олимпик Лион” өрсөлдөгчөө 7:1-ийн харьцаатай буулган авч, шуугиан дэгдээсэн.
“Олимпик Лион”-ы довтлогч Бафетимби Гомез дөрвөн гоол оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ. 7:1 гэдэг нь энэ улирлын Аваргуудын лигийн тэмцээний хамгийн олон гоолын зөрүүтэй өндөрлөсөн тоглолт болж байна. Дашрамд дурдахад хэрвээ энэ тоглолтод ийм олон гоол оруулж чадаагүй бол гоолын зөрүүгээр Голландын “Аякс” дараагийн шатанд шалгарах байлаа. Өөрөөр хэлбэл тэд хоёул найман оноотой болсон ч өрсөлдөгчийн хаалганд оруулсан гоолын зөрүүгээр илүү “Олимпик Лион”-ынхон хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарлаа. Энэ хэсгийн тухайд Испанийн алдарт “Реал Мадрид” багийнхан нэгдүгээр байраар дараагийн шатанд шалгарах нь хэдийнэ тодорхой болоод байсан.
“Реал Мадрид”-ын хувьд ийнхүү хэсгийн зургаан тоглолтоос нэг ч хожигдол, нэг ч тэнцээ авалгүй төгс амжилттайгаар дараагийн шатанд шалгарсан цорын ганц баг болж байна.
Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо “Аякс”-ын талбайд хийж, 3:0-ийн харьцаатай хожжээ.
Аваргуудын лигийн найман хэсгээс ямар багууд дараагийн шатанд шалгарсныг хүснэгт байдлаар хүргэе. Хэсэг бүрийн эхний хоёр баг дараагийн шатанд шалгарна.
"Өглөөний сонин"