Чингэлтэй дvvргийн шvvхэд өглөө 09 цагт эхэлсэн хурал 15:30 цаг хvртэл vргэлжилсэн юм. Шvvх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шvvгчээр Ц.Буяннэмэх нар оролцов. Яллагдагч Д.Энхээ нь өнгөрсөн зугаадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дvvргийн 19 дvгээр хорооны Тахилтад хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хvvхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дvv нарыг гэмтээсэн билээ.
Хэргийн газар хөдөлгөөнт эргvvлийнхэн очиход Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-ийн амийг хөнөөж, хадам эцэг Б, тvvний хvv Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хvнд, хөнгөн гэмтээсэн. Тvvгээр ч зогсохгvй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дvvг барьцаалж, аминд нь заналхийлсэн байдалтай байжээ.
Мөн цагдаа нараас сумтай буу, машин шаардсан аж. Харин улсын Мөрдөн байцаах газар, Эрvvгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн алба хаагчид шуурхай ажилласны vр дvнд, барьцаалагдсан хvмvvсийг суллаж, Д.Энхээг баривчилсан юм.
Д.Энхээ цагдаагийнханд саатуулагдсаныхаа дараа мэдvvлэг өгөхдөө “Гэр бvлийн таарамжгvй харилцаанаас болсон. Эхнэртэйгээ уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагvй. Тиймээс дээрх хэргийг vйлдсэн” хэмээн хэргээ хvлээсэн аж.
Ч.Бямбадулам
Эх сурвалж: “Өглөөний сонин”