Ийм эмгэнэлтэй хэрэг Төв аймгийн Зуунмод суманд гарсан байна. Гал өглөөний 09 цагийн үед гарсан бөгөөд амиа алдсан гурван хүний хоёр нь хүүхэд байж. Тэдний нэг нь ес, нөгөө нь хоёр настай байсан ажээ. Мөн гэрт 28 настай эрэгтэй О их хэмжээний түлэгдэлтэй аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаагийн байгууллага галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.