logo
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021/10/01

Нийслэлийн хэмжээнд 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр I тунд 72, II тунд 234, нэмэлт сэргээх тунд 1302, нийт 1608 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2909 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66763 (75.1 хувь), 16-17 насны 26243 (77.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр /2021.10.01/ Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш