logo
Охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг бүлгийн толгойлогч эмэгтэйг цаазаллаа

Охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг бүлгийн толгойлогч эмэгтэйг цаазаллаа

2011/12/14
Охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан гэмт гэргийн бүлгийн загалмайлсан эх гэгддэг Ван Зиши Зүүн Өмнөд Хятадын Чоншин хотод цаазаар авахуулсан байна. Тэрээр 1994-2009 оны хооронд гоо сайхны салонд үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр олон мянган эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан нь тогтоогдсон байна. 2010 онд  түүнд зохион байгууллалтайгаар охид эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлсэн, хорьсон, авлига авсан бүлгийн гишүүдээ хууль бусаар санхүүжүүлж байсан  хэргээр цаазын ял оноогоод байжээ. Ван Зиши давж заалдсан боловч дээд шүүх түүний ялыг хэвээр үлдээсэн байна. Тэд эмэгтэйчүүдийн бичиг баримтыг хурааж, хорьж биеийг нь үнэлүүлдэг байсан нь тогтоогдосн байна.  Чоншин хотын Коомунист Намын дарга хотынхоо албан тушаалтнуудын авлигын зэргийг илрүүлж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх аян өрнүүлснээс хойш маш олон хүн энэ хотод баривчлагдаж, цаазаар авахуулсан байна. Түүнтэй хамт бүлгийн гишүүд нь мөн цаазаар авахуулжээ.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш